Хуулийн төсөл

Хуулийн төслийн ерөнхий мэдээлэл
Эрүүгийн (төрөлжсөн) хуулийн төсөл
eruugyn toroljson huulyn tosol(1).doc 2010/02/22
Хуулийн төслийн нэмэлт мэдээлэл
1. Төслийн үзэл баримтлал, танилцуулга 2. Төсөлтэй холбоотой судалгаа, лавлагаа, тооцоо, бусад мэдээлэл
3. Ажлын хэсэг байгуулсан тухай УИХ-ын болон Байнгын хорооны тогтоол 4. Хууль санаачлагчийн илтгэл
5. Төслийн талаарх харъяалах Байнгын хорооны дүгнэлт 6. Төслийн талаарх Нам, эвслийн бүлэг, бусад Байнгын хороодын дүгнэлт
7. Байнгын хорооны зөвлөхийн дүгнэлт 8. ЭЗХТХ-ийн зөвлөхийн хууль зүйн дүгнэлт
9. Анхны хэлэлцүүлгээр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол 10. Эцсийн хэлэлцүүлэгт оруулсан төсөл
11. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Байнгын хорооны танилцуулга 12. Эцсийн хэлэлцүүлгээр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол
13. Танилцуулахаар тараасан эцсийн найруулга 14. Батлагдсан хууль, тогтоолтой холбогдуулан гаргасан хууль, тогтоол
15. Ерөнхийлөгчийн хориг, түүнийг хэлэлцсэн тухай мэдээлэл 16. Төслийн талаар иргэд сонгогчдоос ирүүлсэн санал асуулга
Санал өгөх

 

 

Бүртгүүлэх
 
Иргэдийн санал  

1
Бүртгүүлээгүй иргэний санал (2010-08-10 18:56:28)

Huuyee ta nar chini ard irgedee sonsdog yumuu ugui yumuu eruugiin huulindaa uurchlultuu bushuuhan hiigeechee yasan sonin yum be??? Edgeer sanalaa ugsun humuus unen yum l bichsen bna shuu dee. Ene sanaliig ni avch helelstej bgaad huulindaa uurchlultuu hiigeech! Ali talaas mungu ih olj boloh bolomj bololtsoo ih bna ter huuli ruugaa dairaad bh yumaa HEtsuu yum zugeer! Ard tumnee bodooch tednii alag urs ni , ene ulsiin Ireeduin bolovson huching mun mongol ulsaa bodoj eruugiin huulia uurchluhgui l bol MANAI MONGOL ULSIIN BUH ZALUUCHUUD ZALUU NASNII BOLGOOMJGUI ALDAANAASAA BOLOOD SHORONJIJ DUUSLAA!!! OIROLTSOOGOOR 10-D JILIIN DARAA GEHED L MANAI ULS ORON TER CHIGEEREE MAFI BOLOHOD GANTSHAN ALHAM ULDEJ BNA. UUNEES SEREMJLEH GANTS ZUV ZAM BOL ERUUGIIN HUULIA MASH TURGEN UURCHLUH HEREGTEI GEDGIIG YADUU ARD TUMEN CHINI MASH SAIN OILGOOD BAIHAD TA NUHUD OILGOHGUI BNA GEJUU?????????????????????? NUDEE NEEJ ENE BUHNIIG TSEGTSLENE GEDEGT NAIDAJ BAINA AMJILT HUSIE!

2
Бүртгүүлээгүй иргэний санал (2010-08-02 15:58:53)

Сайн байцгаануу. Би эдгээр саналаа өгсөн хүмүүстэй адил л бодож байна. Манай монгол улс эрүүгийн хуулиа түргэн шуурхай өөрчлөхгүй л бол үнэхээр хэцүү ядуу ардын хүүхдүүд хоёр хүн зодолдоход юмуу нэг нь нэгнийхээ юмыг авах тохиолдолд хажүүд нь байсан л бол шууд хам гэж үзээд л үйлдэл, оролцоо холбоо, хохиролтой нэг бол хохиролгүйг мөн төлөгдсөн төлөгдөөгүйг ч хөргалзан үзэлгүйгээр шууд л хорьж цагдан ялтан хэмээх нэрээ зүүлгэхээ л боддог нь үнэн бөгөөд их л хэцүү юм даа. Ийм учраас эрүүгийн хуулинд хохирлоо зуун хувь барагдуулсан бол тэр хүнийг буруугаа сайн ойлгосон гэж үзээд зөвхөн хийсэн үйлдэлд нь л шийтгэх эсвэл дутуу төлөгдсөн бол мөнгөн дүнг нь бодож үзэж байгаад ялаа нэмдэг харин нэг ч төгрөг төлөөгүй бол тохирсон зүйл ангийнх нь хамгийн хатуугаар шийтгэж байвал маш сайн хуультай улс орон болно шүү дээ. Хууль маань ийм болчихвол хэн л эрхээ хасуулахыг бодох вэ дээ аль болох чадах ядахаараа төлж л таараа. Ингээд бодоод үзэхээр монгол улсын минь ирээдүй болсон залуус минь шоронд биш харин ч болох болохгүйгээ мэдэж алдаан дээрээ суралцаад сургууль соёлын мөр хөөж улс эх орондоо хэрэгтэй боловсон хүчин нь болно шүү дээ. Иймд та бүхэн үүнийг харгалзан үзэж эрүүгийн хуулиа цэгцлэж өөрчлөлт оруулна гэдэгт найдаж байна.

3
Бүртгүүлээгүй иргэний санал (2010-07-25 17:12:47)

Та бүгдийн оруулж буй Эрүүгийн төрөлжсөн Хуулийн Төсөлийн 23-р бүлгийн 157-р зүйлийн мөнгөн дүн дээр тодруулга хийж өгмөөр юм байна даа. Учир нь бусад зүйлүүдийн дор нь тодруулга хийж өгсөн байж энэ хэсэгт хийж өгөөгүй байгаа нь хачирхалтай. Дээр бичсэн саналыг бас дэмжиж байна. Хэдийгээр залилангийн гэмт хэргийг үйлдсэн боловч уг гэмт хэргийнхээ хохиролыг 50-100% барагдуулчихсан бол яах вэ? гэсэн асуулт байна. Иймээс манай эрүүгийн хуулинд "Хохиролоо Нөхөн Төлсөн Буюу Барагдуулсан Бол" гэсэн нэмэлт зүйл ангийг оруулж өгмөөр юм. Тэгэхгүй бол хохиролоо барагдуулсан, барагдуулаагүй 2 этгээдийн шүүхээс авах ял нь адил байх юм бол ямар этгээд хохиролоо барагдуулахыг бодох юм бэ? Хэрэв зээ барагдуулсан бол тэр хүний хохь болохоор харагдаж байна. Харин барагдуулаагүй бол ялаа эдэл харин эдэлж дуусаад жарга гэж байгаа юм шиг харагдаж байна. Жишээ нь: Бүрэн дунд боловсролтой, 23 настай, эрхэлсэн ажилгүй хэн нэгэн этгээд ямар нэгэн байдлаар 150 000 доллар залилах юм бол 5-12 жил шоронд суугаад гарч ирэх юм байна. Тэр этгээд нь сард дунджаар 250 000 - 350 000 төгрөгийн орлоготой байсан гэж үзвэл 12 жилийн хугацаанд 50 сая орчим төгрөгийг олох тооцоо гарч байгаа боловч энэ хүү мөнгийг яав ч хадгалж чадахгүй. Гэтэл 150 000 долларыг залилж банкинд хадгалуулснаар 12 жилийн дараа 300 гаруй мянган доллартай болоод гарч ирэх нээ дээ?  Эндээс үзэхэд нөхөн төлүүлэх, хохиролыг барагдуулах нь үр дүнгүй шоронд хийхээс чухал байхаар харагдаж байна. Иймээс та бүхэн энэ тал дээр анхаарч ажиллана уу. Цаашид Манай эрүүгийн хуулийн гол зорилго нь хүнийг шоронд хийхдээ биш, гаргасан хор уршгийг арилгуулж хохиролыг барагдуулан нөхөн төлүүлэх, гэмт хэргийн хор уршгийг таниулах тал дээр тулгуурласан баймаар юм. Тэгэхгүй бол онц их хэмжээ гэдэгт  тэдээс дээшхи гээд заачихсан байдаг учир хэдэн 10-н тэрбумын залилантай этгээдүүд нь  20-50 сая төгрөгийн залилантай этгээдүүдтэй адил хэмжээний ял авч байгаа нь хүний эрхийн хувьд таарахгүй байна...

4
Бүртгүүлээгүй иргэний санал (2010-07-25 12:00:12)

Би энэ дээр саналаа бичсэн хүнтэй санал нэг байна. Яагаад гэвэл манай хуулийн байгууллагууд тухайлбал шүүх, прокурорийн газрын ажилчид хүнийг ерөөсөө л яллаж шорон оронд хийхээ л боддог. Хүнийг хэзээ ч эрхийг нь хамгаалах биш харин ч эсэргээр нь дандаа хүний эрхийг дээд зэргээр зөрчиж байдаг нь үнэн юмаа. Тэгээд ч манай улсын хууль ялангуяа эрүүгийн хууль мөнгө, төгрөгтэй баян хүнд огтхон ч үйлчлэхгүй харин ч бүр өөхшүүлэх янзтай байдаг мөртлөө ядуу ард иргэдийн хүүхдүүдэд бол харин ч нэг төр төмөр нүүрээ харуулж хуулиа дээдлэн барьж байгаад хамгийн чангаар шийтгэдэг нь үнэн шүү дээ. Иймд эрүүгийн хуулиндаа өөрчлөлт оруулж хохирол төлсөн төлөөгүйг харгалзаж шийтгэдэг мөн ядуу ард баян тарган гэхгүйгээр нэг ижил үйлчилдэг болбол сайн байна. Та бүхнийг үүн дээр дорвитой арга хэмжээ авч эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулна гэдэгт найдаж байна.

5
Бүртгүүлээгүй иргэний санал (2010-07-24 19:39:56)

Сайн байна уу! Би эрүүгийн хуулийн 148,4-д нэгэн санал өгөх гэсэн юмаа яагаад гэвэл энэ зүйл анги дээр хохирлийн хэмжээг нь харж доод тал нь 10-15 жилээр хорих шийтгэлтэй байдаг. Энэ шийтгэл нь хохирлоо төлсөн ч байсан  яг л ингэж шийтгэх юм. Гэтэл энэ зүйл ангид мөнгөн дүн нь арай хүрээгүй, жаахан дутсан мөн нэг ч мөнгө эргүүлж төлөөгүй хүн дээд тал нь 148,4-с хамаагүй багаар шийтгэгдэж байна. Ийм учраас та бүхэн үүнийг анхааралдаа авч үзээд буцаан төлсөн байдлыг харгалзан үзэж ял шийтгэлээ оногдуулж байвал зүгээр юм боловуу гэж бид үзэж байна. Хэрвээ яаралтай үүнийг өөрчлөхгүй бол гэнэн, ухаангүй, тэнэг  зангаасаа болж манай монголын ихэнх залуучууд шоронд орж дууслаа. Манай монголын шорон жил ирэх бүр залуужиж байна. Та бүхэн үүнийг заавал анхааралдаа авч үзээрэй!!!