Асуулт, Cанал хүсэлт

Ашиглах заавар

Та УИХ-ын Байнгын хороод, УИХ-ын гишүүд, Тамгын газарт хандаж асуулт, саналт хүсэлт тавьж болох бөгөөд
  1. "Асуулт, санал хvсэлт тавих" гэсэн товчин дээр дарна.
  2. Гарч ирэх цонхны "Гарчиг" гэсэн хэсэгт асуулт, саналынхаа товч агуулгыг бичээд "Асуулт, санал хvсэлт" гэсэн цонхонд дэлгэрэнгүйг бичнэ.
  3. "Хэнд илгээх" гэсэн цонхноос УИХ-ын Байнгын хороод, УИХ-ын гишүүд, Тамгын газраас сонголт хийнэ.
  4. Хувийн мэдээллээ оруулна.
  5. "Илгээх" гэсэн товчин дээр дарж өөрийн асуулт, санал хүсэлтийг вэб сайтад байрлуулна.

Санамж

  1. Та өөрийн сонирхсон асуулт, санал хүсэлтэндээ онлайнаар хариу авах боломжтой ч бусдыг хүндэтгэн, элдэв хараалын үг хэрэглэхгүй, дайрч доромжлохгүй, хэн нэгний нэр төрд халдахгүй байхыг сануулж байна. Хэрэв зөрчвөл таны оруулсан бичлэгийг устгах болно.
  2. Таны асуулт, санал хүсэлтийг бүртгэж зохих Байнгын хороо, хэлтэс алба, ажилтнуудад танилцуулан эргээд танд хариу явуулдаг тул буцах хаягаа тодорхой бичиж байхыг хүсье. Буцах хаяггүй бичлэгийг устгана.
  3. Энд бичигдсэн асуулт, санал хvсэлтүүдэд энэхүү вэбээс хариулах боломжгүй бөгөөд зөвхөн УИХ-ын дотоод сүлжээний Parlnet системээс хариулах боломжтой.
  4. Хэрэглэгч таны энд бичсэн Асуулт, санал хүсэлтүүд бусдад нээлттэй гэдгийг анхаарч хэрэв хувийн асуудлаар УИХ-ын гишүүнд хандаж байгаа бол тухайн гишүүндээ е-майл илгээхийг зөвлөж байна. *Хэн нь хэн бэ* гэсэн цэснээс УИХ-ын гишүүдтэй харилцах е-майл хаягийг авч болно. Мөн хариултаа зөвхөн е-майл-ээр авах бол тэр тухайгаа тусгайлан бичнэ үү.

Иргэд сонгогчидийн асуулт, санал хүсэлт

1. сүхбаатар дүүргийн сонгогч байна.таниас тусламж хүсч байна. ХҮЛЭЭЖ АВНА УУ
Сайн байна уу?
Эрхэм хүндэт гишүүн танд энэ өдрийн мэндийг хүргэхийн хамтаар ажил хөдөлмөрт тань өндөр амжилт хүсье.
Нийслэлийн СБД-ийн 18-р хорооны сонгогч СЭРЭЭТЭРИЙН ДАРЬХАНД миний бие нь улсад 38 жил тасралтгүй ажиллаж байгаад 2009 онд өндөр настны тэтгэвэрт суусан билээ.Засгийн газраас фермерийн ажлын төлөвлөгөө гаргаж байгааг сонсоод ихэд барлаад танруу хандаж байна аа.Би насаараа саальчин хийсэн. Одоо миний бие эрүүл саруул улс нийгэмд болон үр хүүхэд залуучууддаа өөрийн ажлын арвин туршлага мэдлэгээ зориулан ажиллах чадал байгаа юм.
Миний бие малын эмч мэргэжилтэй бөгөөд ХАА-н байгууллагад 26 жил, МУИС-д сүүлийн 13 жил ажилласан билээ. Төв аймгийн Борнуурийн сангийн аж ахуйд саалийн механикжсан фермд мөн ГАЧУУРТЫН сангийн аж ахуй гэж  байхад саалийн механикжсан фермд ОРОС болон  ГЕРМАН цэвэр сүүний үүлдрийн хар тарлан үнээ хариуцан эмч, саальчин зэрэг ажлуудыг хийж байлаа. Энэ хугацаанд сум,аймаг хотын аваргаар мөн ХААЯ-ны тэргүүний саальчин, 7,8 IV-Р ЖИЛИЙН ГАВШГАЙЧ зэрэг олон арван ажлын амжилтаар дүүрэн байлаа.
1992 оны засгийн газрын 20-р тогтоолоор олон хүүхдээр залуугаараа тэтгэвэрт гарч өөрийн амьдралын эрхээр 1995 онд МУИС-д үйлчлэгчийн ажлыг 13 жилийг хийсэн билээ. Одоо надад ХАА-н эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх үйлсэд гар бие оролцон сүүний чиглэлийн үнээ  маллах, сүү оруулах аргачлал технологийн арвиа туршлага байгаа учир үр хүүхэддээ өвлүүлэн үлдээж амьдрал ахуйг нь дээшлүүлэн мал маллах арга ухаанд сургаж тэр тусмаа эрчимжүүлсэн мал аж ахуйн байранд маллагаатай сүүний чиглэлийн фермер байгуулан ажиллах хүсэл зорилго байгаа билээ.
ИЙМД БИ төсөл боловсруулан хийж ХАА-нжижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх төрөөс явуулж байгаа зээл тусламжинд хамрагдан ажиллахаар хөөцөлдсөн боловч амжилтанд хүрч чадахгүй мухардалд ороод байна.
Би уг нь Төв-Борнуур суманд өөрийн өмчилсөн 5000 метр квадрат газартай юм. Үүн дээрээ фермер байгуулан 2 хүүгийн хамтаар хөдөө гарч ажиллах амьдрах чин зорилго байгаа юм.
Эрхэм гишүүн та миний энэ ажлыг дэмжин гүн туслалцаа үзүүлнэ гэдэгт танд сонгогчийн хувиар хандаж байна. Миний мэргэжил болон саальчны туршлага нь сүүний чиглэлээр фермер байгуулан ажиллан амжилтанд хүрчгэдэгт би итгэл дүүрэн байна.
Миний чадах ажил учраас тэр шүү дээ.
Миний хань зоотехникч мэргэжилтэй СҮҮНИЙ МЭРГЭЖЛИЙН ФЕРМЕРИЙН эрхлэгчийн ажлыг Борнуур,Гачууртын САА-д хашиж байсан юм. ТАНИЙГ НАДАД ТУСАЛЖ ДЭМЖИНЭ ГЭДЭГТ ИТГЭЕ.
ХҮСЭЛТ ГАРГАСАН НИЙСЛЭЛИЙН СҮХБААТАР ДҮҮРГИЙН 18-Р ХОРООНЫ СОНГОГЧ ИРГЭН ӨРХ ТОЛГОЙЛСОН 58 НАСТАЙ  ЭМЭГТЭЙ СЭРЭЭТЭРИЙН ДАРЬХАНД.
ХҮҮ-ДЭЧИНГИЙН АЗБААТАР   МУИС-ЭКОЛОГИЧ ИНЖЕНЕР МЭРГЭЖИЛТЭЙ 30 НАСТАЙ ГЭР БҮЛТЭЙ
ХҮҮ-ДЭЧИНГИЙН АЗБАЯР-БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛТОЙ 28 НАСТАЙ ГЭР БҮЛТЭЙ


УТАСНЫ ДУГААР: ДАРЬХАНД 9114-4438
АЗБААТАР 9918-2617
АЗБАЯР 9188-1024
Санал хүсэлт илгээсэн:СБД 18-р хорооны иргэн С.ДАРЬХАНД
И-мэйл хаяг:simona_holy@yahoo.com
Хэнд бичсэн: Сүхбаатар Батболд
Санал хүсэлт илгээсэн огноо: 2010/04/10 16:44:53
2. Цахилгаан станц
  Сайн байна уу.

Д. Зоригт  Tа :
 
Хөвсгөлийн Могойн голын уурхай , түүнийг түшиглэж барих станциар Хөвсгөл Завханыг цахилгаанаар хангана гэж ярих юм. 

Урьд нь Завхан голоор тоглосон,  одоо болно доо.  Ганц мөнгөн дүнг харж болохгүй ш тээ .
Ядаж  Ховдын Хөшөөтийг ашиглаж станц бариад тал тал тийш нь Өлгий , Завхан,  Увс , Говь-Алтай уруу цахилгаан холбож болохгүй юу ? Ховд 5  аймгынхаа   яг голд байдаг  гэдгийг та бүхэн мэдэж  байгаа  . 

Хөвсгөлийг тусгай хамгаалалтын бүс болгомоор байна . Нүүрс алт гарсан газар болгоныг ухаж Дэлхийг тэжээнэ гэвэл Монголд ухагдахгүй үлдэх газар олдохгүй биз дээ. Ганц  цөлжилтгүй  үлдсэн газар  нутагт  уурхай  оруулж баллаж  байхаар  Жуулчлал чигээр нь хөгжүүлж,   Улсын хамгаалалтанд авахад туслаач гэж  хүсэлт  тавьж  байна.

Баярлалаа.
Санал хүсэлт илгээсэн:Bulgan
И-мэйл хаяг:erdamaraa_2005@yahoo.com
Хэнд бичсэн: Дашдорж Зоригт
Санал хүсэлт илгээсэн огноо: 2010/05/07 10:00:01
3. Хөвсгөлд очиж үзсэн үү ?

Сайн байна уу.
Таныг  Байгаль хамгаалах тал дээр  илүү анхааралтай ханддаг гэж ойлгож  байна.

Хөвсгөлийн Могойн голын уурхай ,түүнийг түшиглэж барих станциар Хөвсгөл Завханыг цахилгаанаар хангана гэж ярих юм .

Урьд нь Завхан голоор тоглосон одоо болно доо .   Ганц мөнгөн дүнг харж болохгүй ш тээ .
Ядаж Ховдын Хөшөөтийг ашиглаж станц бариад тал тал тийш нь , Өлгий,  Завхан,  Увс,  Говь-Алтай уруу цахилгаан холбож болохгүй юу?  Ховд 5 аймгынхаа голд байдаг гэдгийг та бүхэн мэднэ дээ.

 Хөвсгөлийг тусгай хамгаалалтын бүс болгомоор байна . Нүүрс алт гарсан газар болгоныг ухаж Дэлхийг тэжээнэ гэвэл Монголд ухагдахгүй үлдэх газар олдохгүй биз дээ.

Баярлалаа.
Санал хүсэлт илгээсэн:Bulgan
И-мэйл хаяг:erdamaraa_2005@yahoo.com
Хэнд бичсэн: Гарьдхүү Баярсайхан
Санал хүсэлт илгээсэн огноо: 2010/05/07 10:12:12
4. эх оронч байна уу
 Уучлаарай эрхэм хүндэт их хурлын гишүүд ээ,

Танай их хуралд  хүн санаа зовмоор  худлаа ярьдаг  хүн багтсан  байх юм. Их хурлын гишүүн О.Чулуунбатын тухай  хэлээд  байна л даа.  Өчигдөр  орой эрхэм гишүүн Чулуунбат гуай  Дорнодын ураны ордын тухай   ямар тодорхойгүй бөгөөд  худал хуурмагаар 25-р ТВ-р ярив аа.  Монголын залуус өөр болсон шүү, бид  ядуу ч гэсэн   Хан Рeсoрс-г  хаанахын ямар компани вэ,  яагаад 065-р Монголын  Дорнодыг  ураны ордыг   Оросуудад заралгүй 0.95-р Хятадуудад зарж  байгаа болон хууль зөрчиж , ямар ч ашиглалтын лицeнзгүй мөртлөө     зах зээлээс бараг л луйвраар  мөнгө босгосон болон  Ураны  хуулиас гадуур  дамжуулж зарсан гээд л Монголын цөмийн энeргийн тухай өчнөөн хуулийг  уландаа гишгэснийг  аль эрт мэдэж ,  тэр  байтугай гадны хэвлэлээс харсаар л ирсэн. Та бүхэн  хамт ажилладаг нэгэндээ бага худлаа ярьж байгаач ээ гэж зөвлөнө үү.
Санал хүсэлт илгээсэн:Ariun
И-мэйл хаяг:havarirlee2008@yahoo.co.jp
Хэнд бичсэн: Сүхбаатар Батболд
Санал хүсэлт илгээсэн огноо: 2010/05/13 23:37:32
5. !!!!!!!
 

Сүүлийн 15 жилд хүмүүс нутгаа орхин хотод шилжиж хөдөө хүнгүйдсэн .Том бүтээн байгуулалтыг дагуулж хүн амыг ажилтай болгож хотжилтын эсрэг тэмцдэг байтал Манайд эсрэг .Жишээ Хөвсгөлийн Могойн голын нүүрсний уурхайг түшиглэж Хятадын хөрөнгө оруулалттай цахилгаан станц баригдана .Түүнийг дагаж олон тооны хятад ажилчид суурьшиж Хөвсгөлийнхөнөөс ажлын байрыг нь булаана. Амьдрахын эрхэнд хөвсгөлчүүд хот уруу нүүж 20 жилийн дараа гэхэд Хөвсгөлд хятадууд л үлдэж ,Хөвсгөл Монголын хяналтаас гарах магадлалтай . Уг төслийг яаралтай зогоохыг УИХ-аас шаардаж  байна.

Санал хүсэлт илгээсэн:Badarch
И-мэйл хаяг:giants_eagles@yahoo.com
Хэнд бичсэн: Дамдин Дэмбэрэл
Санал хүсэлт илгээсэн огноо: 2010/06/02 15:47:09
6. Шинээр барих цахилгаан станцуудыг зөвхөн цэвэр/сэргээгдэх эрчим хүчнээс
 

Монгол улсын эрчим хүчний хангамж үндсэндээ нүүрсээр ажилладаг цахилгаан, дулааны станцад тулгуурлаж байгаа тул эрчим хүчний үйлдвэрлэлт, хэрэглээтэй холбогдсон хүлэмжийн хий тус орны нийт хүлэмжийн хийн ялгаралтын зонхилох хувийг эзэлж байна. ОУЭХА(IEA)-ын тооцсоноор, 2007 онд Монгол улсад үйлдвэрлэсэн нэг Тера-Джоуль эрчим хүч тутамд 87.3 тонн нүүрсхүчлийн хий ногдож байгаа нь дэлхийн дундажаас 29.8 тонн буюу 52%-иар их байна.

Энэ байдал удаан үргэлжилбэл, тус оронд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний карбон мөр ихэсч, тус орны бизнесийн салбарын олон улсын зах зээлд өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлөхөд хүргэж болзошгүй юм.

Иймд, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэхийн зэрэгцээ Монгол улсын эрчим хүчний эх үүсвэрт сэргээгдэх эрчим хүчний хувийн жинг эрс нэмэгдүүлэн, 2020 он гэхэд 20%-д хүргэх зорилтоо бодит болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Үүний тулд шинээр нэмэгдэх эрчим хүчний хэрэглээний дийлэнхийг сэргээгдэх болон цэвэр эрчим хүчний эх үүсвэрээр хангаж, энэ чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдийг онцгойлон дэмжих шаардлагатай юм. Тухайлбал, цэвэр эрчим хүчний шинэ технологи болох Хидро+  технологийг Монголд нэвтрүүлэх боломжийн талаар судалж үзэхийг санал болгож байна. 

 

Хидро+  технологи

Копенхагенд болсон уур амьсгалын өөрчлөлтын талаарх НҮБ-ын Бага хурлын үеэр  танилцуулагдсан цэвэр эрчим хүчний цоо шинэ шийдэл олны анхаарлыг зүй ёсоор татаж байв. Энэ нь усны гүн дэх даралт, түлхэлтийн хүчид тулгуурлан, гидродинамикийн процесс ашиглан эрчим хүч гаргах технологи юм. 1МВт хүчин чадалтай ийм станц дундажаар 3 сая ам. долларын үнэтэй боловч, суурилагдах хүчин чадал ихсэхийн хэрээр өртөг нь багасна. Мөн ашиглалтын зардал багатай бөгөөд 1кВтц цахилгаан үйлдвэрлэхэд гарах зардал нь 1 центтэй тэнцэнэ. 1МВт суурилагдсан хүчин чадал бүхий ийм станц Австралид амжилттай ажиллаж байна.

 Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.hidroonline.com сайтаас үзнэ үү.

Санал хүсэлт илгээсэн:Шагдар Энхбаяр
И-мэйл хаяг:enkhee@erina.or.jp
Хэнд бичсэн: Сүхбаатар Батболд
Санал хүсэлт илгээсэн огноо: 2010/06/03 09:12:52
7. hyatad ajilchdiig eserguutsej bna
 erhem ih hural, zasgiin gazriin gishuud, turiin tusheed ee,
Oyu Tolgoi gej neg zadarsan gazar zorgooroo avirlaad, ulaanbaatrt 3000 huneer gudamj tseverluulchiheed, zuruuleed 3000 hyatad oruulj ireh geed bainaaa, ta nar tuuniig ni demjeed baina, boliod uguuch, eh orniihoo tuluu zurhee gants udaa zuv tsohiluulaad uzeech ee, ted chin Mongol ajilchid merejilgui, chadavargui gej hudlaa doromjlood baina. Ingedeg uchir 3000 hujaa oruulj irvel ta naraas yamar neg argaar gadaad ajilchdiin ajliin bairnii tulburuus chuluuluulj chadna gedegtee itgeltei baigaagiinh, mun hujaa nar Mongol irgedees baga tsalintai ajillah bolomjtoi gej uzej iinhuu shiidje baigaa bolnoo, ta nar mini ezen shig zagnaach ee, ner hundee aldana gej yunas aisan yum, be neg udaa aldaad, uls oron, ard irgedee enehuu dord uzegddeg baidlaas suga tataj gargaya aa, neg muu hariin company ee siluu uhaan gargaj chadnaa gedegt itgeltei baigaa shuu

Санал хүсэлт илгээсэн:Eserguutsen Demjigch
И-мэйл хаяг:harleydavid_001@yahoo.com
Хэнд бичсэн: Ринчинням Амаржаргал
Санал хүсэлт илгээсэн огноо: 2010/06/03 20:39:43
8. бодож үз.
 Могойн голын нүүрсний уурхайг  түшиглэж , Хятадын  хөрөнгө оруулалттай  станц барьлаа гэхэд тэр  бүс  нутагт 20 жил, 50 жилийн дараа  юу  болох вэ гэдгийг бодолцооч дээ.  Хятадын хятад хэл дээрхи  форум уруу орж  жаал суулаа.  Хөвсгөлийн тухай  нилээд  хоорондоо бичилцэж  байна, цэвэр усны нөөц   бүс,  мэдээгүй  байхад нь  чимээгүй  очоод суурьших хэрэгтэй гэж бичих юм.   Аль ч улс оронд хотжилт эрчимтэй  явагдаж  байгаа . Хөдөөнийхөн  маань хот уруу нүүсээр  20 жил  дотор  хот  ямар  том болов ?  Хөдөө ямар  айхтар эзэнгүйдэл үүсч  байна?  Монгол орон сүүлийн үeд маш их хуурайсаж  байгаа,  20 жилийн дараа гэхэд Хөвсгөлөөс  өөр уух ундны усгүй болвол яах вэ, бэлчээр  нутаггүй болвол яах вэ, уурхай  станцын ажилчид  нэрээр  хятадууд  суурьшсаар  хөөж гаргах ч хэцүү , аажим тэр бүс нутаг дe факто Хятадынх болж хувирвал яах вэ,  бодож үз.
Санал хүсэлт илгээсэн:Munguntsetseg
И-мэйл хаяг:s_munguu2003@yahoo.com
Хэнд бичсэн: Дамдин Дэмбэрэл
Санал хүсэлт илгээсэн огноо: 2010/06/04 10:08:04
9. Дорнод Тамсагийн сав газар, Хөвсгөл Өгийн гол, Тавантолгой
 
Эрхэм хүндэт УИХ-ын гишүүн Д.Одбаяр танаа

Монгол улсын иргэн миний бие Дорнод аймгийн уугуул иргэн бөгөөд таны сонорт өөрийн мөн Дорнодчууд төдийгүй Монгол улсын иргэн бүр сүүлийн үед их эмзэглэж санаа зовж байгаа нэгэн асуудал бол Монгол улсын иргэн бидний ирээдүйн амь амьдралийн баталгаа болсон газар нутагтай холбоотой маргаан их гарах боллоо.

Тавантолгой хэмээх  Монгол улсын төдийгүй олон улсын стратегийн ач холбогдол бүхий орд газарыг ашиглахтай холбоотой асуудал их яригдаж байна. Энэ талаар олон зүйл нуршихийг миний бие хүссэнгүй. Хамгийн гол нь Монгол улсад ашигтай, үр хойчид минь ээлтэй хувилбарыг сонгож, элдэв гадны нөлөө, лоббинд авталгүй ажиллана гэдэгт тань миний бие, Дорнодчууд төдийгүй нийт Монголын ард түмэн итгэж байгаа билээ.

Иргэн миний хэлэх гол зүйл бол Хөвсгөл аймгийн нутагт баригдах Өгийн голын цахилгаан станцыг Хятад улсын зээл тусламжаар барихыг эсэргүүцэж байгаа бөгөөд мөн , Дорнод аймгийн Тамсагийн сав газар дахь газрын тосны орд, Дорнод аймгийн Дашбалбар сум, Гурванзагал сумын нутаг дахь ураны орд газрын ашиглалт, олборлох асуудлаар идэвхтэй ажиллахыг хүсэж байна. Мөн Хятад ажилчдын асуудлыг  цэгцлэх хэрэгтэй байна.

Өнө эртнээс Орос, Хятад хэмээх 2 том гүрэнтэй хөршийн харилцаатай явж ирсэн Монгол улсын хувьд дээрх 2 улстай болгоомжтой, хянуур харилцаж Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдалд нийцсэн бодлого хэрэгжүүлэх нь Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-д суугаа эрхэм гишүүн таны нэг үүрэг хэмэээн иргэн миний бие бодож байгаа бөгөөд та ч үүнийгээ ухамсарлаж буй гэдэгт итгэж байна.

Таныг хүндэтгэсэн Монгол Улсын иргэн Н.Сэрээдарь
Санал хүсэлт илгээсэн:СБД, 10-р хороо, иргэн Н.Сэрээдарь
И-мэйл хаяг:sereedar_06@yahoo.com
Хэнд бичсэн: Дорж Одбаяр
Санал хүсэлт илгээсэн огноо: 2010/06/08 16:40:21
10. таны үe өнгөрсөн
 Тэрбишдагваа  Хятадуудаас  авсан мөнгөө буцаагаад  өгчих өө.   Нарийн  төмөр  зам гэж орилоод  дэмий.  Салгалж  чичирсэн гар чинь ТВ-р  илэрхий харагдаж  байна лээ.  Үр хүүхдийнхээ  нэр нүүрийг бодсон нь таньд дээр биз дээ. Юу  тарьсан тэрийгээ хураана гэдэг .
Санал хүсэлт илгээсэн:Otgonbayar
И-мэйл хаяг:anar_86@yahoo.com
Хэнд бичсэн: Дэндэв Тэрбишдагва
Санал хүсэлт илгээсэн огноо: 2010/06/10 20:35:28
11. sain baina uu
 sain baina uu. bi bayanzurh duurgiin 9 - r horoonii irgen Purevhuu ovogtoi Bayarmaa gedeg hun baina. Bi sanhuugiin menegment mergejiltei, deed bolovsroltoi hun. Ajilgui baina. Ajil olj uguuch. Surguuli tugsuud minii delguurt ajilaj baisan bolovch ur dutaa ihtei uchraas garsan. Taniig ajil olj ugnu gedeg naidaj baina. Tantai yaj uulzah ve? Bayarlalaa.
Санал хүсэлт илгээсэн:Bayanzurh duurgiin 9 -r horoonii irgen P.Bayarmaa
И-мэйл хаяг:purevhuubayarmaa@yahoo.com
Хэнд бичсэн: Чимэд Сайханбилэг
Санал хүсэлт илгээсэн огноо: 2010/06/21 10:21:11
12. Sain baina uu
 Bi BZD 9 -r horoonii irgen P Bayarmaa gj hun baina.  Tantai yaj uulzah ve? Ene minii nomer 88772615.
Санал хүсэлт илгээсэн:BZD - n irgen P.Bayarmaa
И-мэйл хаяг:purevhuubayarmaa@yahoo.com
Хэнд бичсэн: Зориг Алтай
Санал хүсэлт илгээсэн огноо: 2010/06/21 10:25:37
13. sain baina uu

Tantai yaj uulzah ve? Ajil olj ogch tusalna uu? Ene minii nomer 88772615 Bayarlalaa.

Санал хүсэлт илгээсэн:BZD irgen P.Bayarmaa
И-мэйл хаяг:purvhuubayarmaa@yahoo.com
Хэнд бичсэн: Чимэд Сайханбилэг
Санал хүсэлт илгээсэн огноо: 2010/06/21 10:29:04
14. “ПЕТРО ЧАЙНА ДАЧИН ТАМСАГ”-ИЙН ӨМНӨ ДОРНОДЫНХОН ХҮЧИН МӨХӨСТӨЖ БАЙНА 1
 

Мэнэнгийн тал Монголынх уу, Хятадынх уу” асуудал хөндсөн цуврал нийтлэлийнхээ дагуу Дорнод аймгийг зорилоо. У л а а н б а а т а р - Ч о й б а л с а н - Матад- “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн камп гэсэн маршрутаар 2000 орчим км үргэлжилсэн энэ томилолтоороо БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцахыг зорьсон юм. Өмнө нь нутгийн иргэд, Байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн мэдээлэл, баримт материалд үндэслэн БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” компанийг Дорнод Монголын Мэнэнгийн талд өөрийн вант улсыг байгуулан монгол хүнийг малнаас дорд үзэж, газар ну таг, байгаль орчныг бузарлан талхалж байгааг олонтаа сон сож, энэ тухай олон нийтэд хүргэж байсан. Тиймдээ ч “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн тухайд, Мэнэнгийн тал ямархуу болсон талаар бага ч гэсэн төсөөлөлтэй болсон тул “Мянга сонсохоор нэг үз” гэдэгчлэн бодит байдлыг нүдээр үзэхээр зорьсон минь энэ. Монголын төр оршин байгаа цагт газар нутаг дээр минь Хятадын нэг компани вант улсын хэмжээнд дураараа дургиж, дунд чөмгөөрөө наадна гэж юу байхав, нутгийнхан арай л дэгсдүүлсэн байж магадгүй гэсэн горьдлогыг сэтгэлийн гүндээ тээсээр Дорнодыг зорьсноо нуумааргүй байна. Харамсалтай нь аймгийн ИТХын тэргүүлэгчид болон БОАЖГ, Мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудтай уулзсаны дараа энэ горьдлого маань бүрмөсөн тасарч, Хятадын энэ компани Мэнэнгийн тал байтугай Дорнод аймагт нэгэнт ноёрхлоо тогтоосныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн. Аймгийн удирдлага, төрийн байгууллагууд нь “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн өмнө үнэхээр хүчин мөхөстжээ. Тэд “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн хууль бус үйлдлийг Монголын ард түмэнд илчилж, дэлхийд гайхагддаг Дорнод Монголын алдарт Мэнэнгийн талаа эдийн засгийн “эзэрхийлэл”-ээс хамгаалан дуу хоолойгоо хүргэж буй “Өнөөдөр” сонин, Байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл дорнодынхны эрх ашгийн төлөө стратегийн өмгөөлөл хийхээр болсныг талархан хүлээн авч, хамтран тэмцэхээ илэрхийлсэн.


АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНД ХАНДИВЛАДАГ 200 САЯ ТӨГРӨГ ПЕТРО ЧАЙНАГИЙН АВЛИГА УУ, ЗАСАГ ДАРГЫН АВЛАГА УУ
Тус аймгийн Матад, Халх гол сумын нутаг дэвсгэрт 25 мянган га газар буюу Бельги улсын хэмжээний газар нутаг эзэмшин газрын тосны хайгуулын олборлолтын үйл ажиллагаа явуулж буй “Петро Чайна Дачин Тамсаг” компани уг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бусад гаднын хөрөнгө оруулалттай компанийн л нэг. Энэ утгаараа тэд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хүссэн ч, эс хүссэн ч үйл ажиллагаагаа явуулах учиртай. Гэтэл “Петро Чайна Дачин Тамсаг” компани өнгөрсөн таван жилийн хугацаанд Монгол Улсын хууль тогтоомжийг даган мөрдөх нь байтугай Монгол төрийн гар, хөл болсон нутгийн удирдлагыг ч үл ойшоосоор иржээ. “Та нар бидэнд шаардлага тавих эрхгүй. Бид танай Засгийн газартай гэрээ байгуулсан” гэсэн үгээр аймгийн удирдлагын амыг таглаж, эзэмшил нутаг дэвсгэртээ ч “тусгай зөвшөөрлөөр” хөл гишгүүлдэг юм байна. Үүнийг ч бид “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн эзэмшилд хөл тавихдаа биеэрээ мэдэрсэн бөгөөд энэ тухайгаа хойно өгүүлэх болно. Дорнод аймгийн эрүүл саруул, эх оронч удирдлагууд энэ жилээс эхлэн орон нутгийг нь үл тоомсорлон, дураараа дургиж буй “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн “эсрэг” нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Үйл ажиллагааг нь шалгах ИТХ-ын ажлын хэсгийг саяхнаас байгуулжээ. Энэ дагуу төлөөлөгчдөө “Петро Чайна Дачин Тамсаг” компани руу илгээн үйл ажиллагаатай нь танилцахыг оролджээ. Гэвч “Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу манай үйл ажиллагаа явагддаг. Та нарт биднийг хянах эрх байхгүй” гээд оруулаагүй гэнэ. Засгийн газар, Бүтээгдэхүүн хуваах өндөр зэрэглэл бүхий нууц гэрээ гэгчээр далайлган орон нутгийнхныг үл тоомсорлодгоос нутгийн малчид нь байтугай төрийн байгууллагынхан ч “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн өмнө тэргүүн бөхийлгөхөөс аргагүйд хүрчээ. Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрлөөр Газрын тосны газар “Петро Чайна Дачин Тамсаг” компанитай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Гэтэл өнөөдөр энэ гэрээ бүхэл бүтэн улсын хууль, төрийн байгууллагаас ч давсан хамгаалалтын бүсийг бий болгожээ. Ажлын хэсгийнхэн орон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх мэдлийн хүрээнд энэ гэрээтэй нь танилцахыг хүссэн ч одоо хүртэл албан ёсоор барааг нь ч харж чадаагүй байгаа аж. Тэдний хэлснээр тэр гэрээг нь харсан ганц нэг хүний нүд нь орой дээрээ гарч, шогшрохоос өөр хэлэх үг олддоггүй юм байх. Нууцын цаана бүүр ноцтой нууц, хэн нэгэн эсвэл хэсэг бүлгийнхний ашиг сонирхол нуугддаг нь батлагдсан үнэн. Харин энэ гэрээний цаана “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн эрх ашиг нуугдаад байна уу, аль эсвэл хэн нэгэн, хэсэг бүлгийнхний ашиг сонирхол байна уу. ИТХ-ын зарим тэргүүлэгчийн хэлснээр “Петро Чайна Дачин Тамсаг” компани 2005 оноос хойш жил бүр аймгийг Хөгжүүлэх санд 200 гаруй сая төгрөг “хандивладаг” юм байна.
Гэвч энэ мөнгө санд ордог уу, хэн нэгний гарын салаагаар урсдаг уу гэдгийг яг таг мэдэх хүн алга. Энэ жилтэй нийлээд таван удаа өгч, аймгийн хөгжилд нэг тэрбум гаруй төгрөг хандивласан гэж тооцоход Дорнод аймаг яаж хөгжив. Аймгийн хэмжээнд биш юм аа гэхэд ядаж Матад суманд ямар хувь нэмэр оруулав. Энэ хандивыг тодорхой мэддэг, захиран зарцуулах эрхтэй хүн нь аймгийн Засаг дарга Ц.Жанлав гэнэ. Гэвч өнөөх л улс төр, намын харьяаллын явцуу эрх ашгаараа хав дараад тодорхой мэдээллийг ИТХ-ын тэргүүлэгчдээсээ нуудаг юм байх. Тиймээс Хөгжлийн сангийн мөнгийг захиран зарцуулах журмыг ИТХ-аас баталж, Засаг даргад өгчээ. Гэвч янз бүрийн ойн арга хэмжээ, өргөмжлөл, бэлэг дурсгал төдийд зарцуулдаг нь засрахгүй хэвээр өнөөдрийг хүрчээ. Засаг дарга энэ жилийн хандиваа “Петро Чайна Дачин Тамсаг” компаниас саяхан нэхсэн гэсэн мэдээлэл байна. Харин тэд өгсөн эсэх нь тодорхойгүй байгаа аж. Аймгийг Хөгжүүлэх санд хандивладаг 200 сая төгрөг “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн авлига уу, Засаг даргын авлага уу. Энэ талаар Ц.Жанлав даргаас өөрөөс нь тодруулахаар эрж хайсан боловч тэрбээр бидэнд олдоогүй. Сураг сонсвол хот руу ажлаар явсан юм байх. Ер нь “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн асуудал сөхөгдсөн үед эрх бүхий албан тушаалтнууд хаа нэг тийшээ гэнэт ажилтай болж зугтдаг нь гэм биш зан гэнэ. Энэ байдал цааш Матад суман дээр ч давтагдсан бөгөөд биднийг сумын төв рүү хөдөлсөн гэх мэдээллээр Засаг дарга, байгаль орчны байцаагч зэрэг мэдээлэл өгөх ёстой хүмүүс нь аймгийн төв рүү гэнэт ажил гарч, зөрж явсан байсан. Энэ мэт “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн эрх ашгийг хамгаалдаг, тэднийг хаацайлдаг хүмүүс тус аймагт нэлээд олон байдаг бололтой. Хандив нэрээр амыг нь тагладаг 200-хан сая төгрөг, өөр бусад ашиг сонирхол “Петро Чайна Дачин Тамсаг” компанийнхныг Дорнодод өөрийн ноёрхлыг тогтооход ямар нэгэн байдлаар нөлөөлдгийг үгүйсгэх аргагүй санагдсан. Матад сум өнөөдөр Дорнод аймагтаа төдийгүй улсын хэмжээнд тог цахилгаангүй, хамгийн ядуу харанхуй сум. Аймгийн төдийгүй сумынхны хувьд хөгжлийн ганц гарц нь газрын тосны арвин их баялаг нь. Гэтэл нууц гэрээгээр халхавчилсан, зарим нэг эрх мэдэлтнүүдийн хуйвалдаан Дор нодыг өнөөдөр Хятадын түү- хий эдийн бааз, газрын тосонд хордсон “үхмэл” газар нутгаас өөр юу ч үгүй үлдээх нь. Газрын тосны шингэн хаягдалд нэвчиж хордсон Дорнод Монголын тал эхнээсээ мал амьтан бэлчихгүй, хүн амьтан нутаглах боломжгүй намагжсан “хар тал” болж байна. Хайгуулын өрөм зоосноос үүдэн гардаг газрын тосны шингэн хог хаягдлыг энд тэндгүй, хаа тааралдсан газраа 50-60 метр орчим бассейн бүхий нүх ухаж булдаг юм байна.
Үүнийгээ техникийн нөхөн сэргээлт хийсэн, байгаль орчныг нь хэвийн байдалд оруулсан хэмээн тус компанийнхан тайлбарладаг гэсэн. Мэргэжлийн хяналтын газрынхан иргэдийн мэдээллийн дагуу өнгөрсөн тавдугаар сард “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн эзэмшилд шалгалт хийжээ. Плёнк гэх гялгар уутаар ухсан нүхээ бүтээсэн болоод газрын тосны хаягдлаа асгасан нь зарим хэсгээрээ урагдаж нэлээд олон га газрын хөрсийг их хэмжээгээр хордуулсан, Монголын төрийн байгууллагынхны шаардсан бичиг баримтыг хятад хэл дээр гарган өгч тохуурхсан гээд энэ компани Монголын зүүн хязгаарт үнэхээр Хятадын нэг хэсгийг бий болгосон нь үнэн аж. Уг нь Монгол Улсын албан ёсны хэл нь хятад биш монгол. Энд үйл ажиллагаа явуулж буй ямар ч улсын компани монгол хэлээр албан бичиг баримтаа хөтлөх учиртай. Гэтэл “Петро Чайна Дачин Тамсаг”-т энэ бүхэн хамаагүй тул дорнодчууд тэдэнтэй харилцахын тулд хятад хэл сурах л дутаж буй бололтой. Тэр ч байтугай талд ухаад хаясан нүх, булаад хаясан шорооныхоо ойр орчмыг аюултай бүс болохыг анхааруулсан пайзан дээрээ хүртэл хятад ханзаар бичсэн байсан гэнэ. Тэр анхааруулгыг нь жирийн монгол малчин уншаад ойлгохгүй, ямар нэгэн муу юм болбол хохь нь бололтой. Энэ мэт Монгол Улсын хуулиас гадуур олон зөрчлийг мэргэжлийн хяналтынхан илрүүлээд, 43 шаардлага бүхий албан бичгийг хүргүүлж, засаж залруулахыг “Петро Чайна Дачин Тамсаг” компанид шаарджээ. Хэрэв биелүүлэхгүй бол төрийн нэрийн өмнөөс хүлээсэн эрхээ эдэлж, Монгол Улсын хуулийн хүрээнд эцсийн арга хэмжээгээ авна гэж тус газрын дарга М.Өлзийчимэг хэлсэн. Гэвч энэ компанийг “Матрасов” шиг улаан нүүрээрээ хамгаалдаг хаацайлдаг хүмүүс аймгийн удирдлагад төдийгүй, Засгийн газрын өмнөөс хяналт тавьж хамтран ажиллах ёстой Газрын тосны газрынхан дунд байдаг тул хэрэгжих эсэх нь эргэлзээтэй байна.


ЗАСГИЙН ГАЗРААС “ПЕТРО ЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” –Т ТОМИЛСОН ТӨЛӨӨЛӨГЧ “УРВАСАН” УУ
“Петро Чайна Дачин Тамсаг” компанид Монголын төрийг төлөөлөн хяналт тавих үүрэгтэй бүрэн эрхт төлөөлөгч ажилладаг юм байна. 1991 оноос хойш буюу “Соко” компанийг газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж эхлэх үеэс л Монголын Засгийн газар төлөөлөгч томилон ажиллуулжээ. Энэ нь одоо ч хэвээрээ бөгөөд Г.Октябрь гэдэг хүн Засгийн газрыг төлөөлөн 17-18 жил ажиллаж буй гэнэ. Нутгийнхан энэ хүнийг өнөөдөр Засгийн газрын төлөөлөгч гэхээсээ “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн төлөөлөгч хэмээн дээр доргүй ойлгодог болжээ. Хориод жилийн өмнө прокуророор ажиллаж байгаад Дорнодод төвхнөсөн тэрбээр өнгөрсөн хугацаанд энэ нутгийн нэлээд хөрөнгө чинээтэй бизнесмений нэгэн болжээ. 500 гаруй хонь бас бус малаа “Петро Чайна Дачин Тамсаг” компанид шахдаг, компанийнх нь эзэмшил нутагт малаа бэлчээсэн малчдыг хөөж туудаг, хулгай зэлгийд хардан, шалгаж нэгждэг энэ компанийн “хоточ нохой”-ноос дутахгүй үнэнч хамгаалагч болсон талаар нь нутгийнхан ам уралдан ярьж байна. Монголын Засгийн газар, Монголын газар нутаг, Монгол ах дүүгээ харж хамгаалах нь байтугай хятадуудад “урвасан” гэх бүрэн эрхт төлөөлөгч Г.Октябрь гэгч энэ хүн хэн бэ? Засгийн газар, Газрын тосны газрынханд мартагдсан энэ хүн “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн ажилтан уу, манай Засгийн газрын төлөөлөгч үү? Ямартай ч аймгийн холбогдох төрийн байгууллагынхны мэдээллийг бид газар дээр нь нягтлахаар шийдэв. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, “Петро Чайна Дачин Тамсаг” компанийг шалгах ИТХ-ын ажлын хэсгийн гишүүн Б.Хүрэлсүх бидэнд газарчлах, бодит байдлыг газар дээр нь танилцуулахаар хүч нэмэн, нэгдсэнээр бид Матад сумыг зорилоо. Матад сум аймгийн төвөөс 150 орчим км зайтай. Харин газрын тос олборлолтын гол цөм болох XIX талбай буюу бидний очих ёстой “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн камп хүртэл дахиад 100 орчим км...


ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭХ ГАЗРЫН ТОСНЫ НӨӨЦ БУЮУ ХӨМӨРСӨН ТОГООН ДОТОРХ МАТАД
Газар нутгийнхаа хэмжээгээр Матад сум аймагтаа тэргүүлдэг ч хөгжлөөрөө хамгийн буурай нь. Энд тэндгүй цацагдсан шагай мэт тарж байрласан хэдэн хашаа, шавар нь нурж халцайсан хоёр давхар гурав, дөрөвхөн байшин бидний зорьсон Матад сумын төв аж. Газрын тосны арвин их нөөцөөрөө дэлхийн 96 орноос 36-д жагсаж яваа энэ их баялгийн эзэд болох Матадынхан таг харанхуй. XIX зууны эхний хөмөрсөн тогоон доторх монголчуудын үеийг санагдуулна. XXI зуун гарсан ч эрчим хүчинд холбогдоогүй, лааны гэрэлд шар нар, бор өдрийг өнгөрөөж буй эндхийнхэн компьютер, интернэт байтугай үүрэн телефоны сүлжээнд ч хагас дутуу холбогддог аж. Дарга, түшмэл зэрэг төрийн хэдэн албан хаагчаас бусад нь гар утас ч үгүй бололтой юм билээ. Ийм нэгэн сум, тийм их газрын тосны нөөц илрүүлэн баялгийг нь ашиглаж буй компанитай хаяа залган өдөр, шөнө мэт ялгаатай нөхцөлд оршин байх нь баян, ядуугийн ялгааг мэдрүүлэх гэсэн мэт. Матадынхан миний нүдээр ийм л харагдсан. Харин одоо үүнийг түр завсарлаад “Петро Чайна дачин Тамсаг” компани дахь сурвалжлагаа үргэлжлүүлье.
Сумын төвд ирснийхээ маргааш үүрээр “Петро Чайна Дачин Тамсаг” компанийг зорилоо. Нар хоргодсон нутаг хэмээн хатагинчуудын магтан дуулдаг Матадад төдийгүй Дорнодод үүр эрт цайх юм. Улаанбаатарынхны хувьд дуг нойрондоо ид дугжирч байх 03-04 цагийн үед үүр цайж, нар мандана. Тиймдээ ч эндхийнхэн их эртэч, өглөө зургаан цаг гэхэд ажил төрөл нь аль хэдийнэ цэгцэрнэ. Харин аймгийн төвийнхөн, төрийн албан хаагчдын ажил 08.00 цагт эхэлдэг юм билээ. МАЛЧИД “ПЕТРО ЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” КОМПАНИЙН ЭЗЭМШИЛ ГАЗАРТ ДУРААРАА ЯВАХ ХОРИОТОЙ Зам дагуух малчдынхаар орж, үг сонсонгоо эрт газар дөхөхөөр сумын ИХ-ын дарга Энхмаа биднийг газарчлан хөдөллөө. “Ноолуурын үнэ сүүлийн хоёр жил 10-20 мянгаар хямдарсан. Газрын тосны том том даацын машинууд манай энэ хавиар өдөр шөнөгүй давхидгаас манай ямааны ноолуурт нарийн шороо их чигждэг. Тийм боло хоор ченжүүд шороотой гээд хямд авдаг” хэмээн бидний уулзсан анхны малчин Б.Наранболд ярив. Харахад 20 дөнгөж гарч байгаа юм уу даа гэхээр нас залуу ч IV багийн Засаг даргаар ажиллаж байжээ. Ажил үүргийнхээ дагуу багийнхаа нутаг дэвсгэрээр тойрохдоо “Петро Чайна дачин Тамсаг” компанийн эзэмшлээр нэг бус удаа явж байжээ. Гэвч төрсөн нутагтаа биш хүний ну тагт явж байгаа мэт хөөгдөж туугдан, хамаг цүнх саваа нэг жүүлээд буцдаг гэнэ. Ганц түүн тэй ч биш эзэмшлээр нь явж өнгөрөх гэсэн нутгийн залуу чуудтай бүгдтэй нь ингэж харилцдаг тул Петро Чайна гийнханд дургүй бололтой. “Өмнө нь “Соко”- гийнхон ажил ладаг байхдаа бидэнтэй ингэж харилцдаггүй байсан. Америк чууд хятадуудаас хамаагүй соёлтой, ядаж л хаа дуртай газраараа давхиад, газар нутаг сүйдлээд, шороо татуулаад байдаггүй” хэмээн “Соко”-гийнхонд ам сайтай байх аж. Гэхдээ “Петро Чайна дачин Тамсаг” компанийн хятадууд биш, харин тэнд хөлсөөр ажиллаж байгаа хамгаалалтын ажилтнууд болон өмнө нь нэр дурдаж байсан өнөөх Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Г.Октябрь нарын монголчууд өөрсдөө нутаг нэгтнээ ийнхүү гадуурхдагийг хэд хэдэн хүнээс сонслоо. Магадгүй энэ компани хятад стандарт, хятад журмаар ажилладаг болохоор тэнд ажиллаж буй хөлсний монгол ажилчид тэр заавар журмаар нь монголчууддаа ийм зан гаргадаг байлгүй. Түүнээс биш арай ч “муу” малчдыгаа төрсөн нутагт нь хөл тавиулахгүй хөөж туугаад, хулгай зэлгийд хардаад баймааргүй юм. Ийнхүү малчидтай уулзах замдаа нэг “баатарлаг” малчныг оллоо. Тэрбээр энд бараг л насаараа амьдарч байгаа Н.Шагдар гэдэг нэгэн бөгөөд хэсэг хятадууд саяхан урд уулынх нь энгэрийг ухаж төнхөөд, хайрга олборлоод байхаар нь буу барьж очоод гурав хоног сахиж, нүхийг нь буцааж булуулан хөөж явуулжээ.


“ДЭЭД ГАЗРААС ЗӨВШӨӨРӨЛ АВААГҮЙ ТУЛ УУЛЗАХ БОЛОМЖГҮЙ”
Энэ мэт малчидтай уулзсаар “Петро Чайна дачин Тамсаг” компанийн “эзэмшил” нутгийн захад орж ирлээ. Энд тэндгүй хэрсэн, харваас хүнд даацын том машинууд давхидаг нь илт энэ өргөн салаа зам шууд Петро Чайна руу хүрдэг бололтой. Зам дээр тогтсон шалбаагт хар тос хөвж, наранд сааралтан харагдах нь энэ замаар өнөөх газрын тос зөөдөг цистернүүд давхидаг нь тодорхой. Үүнийг дагаж явсаар талд цайран харагдах ухсан том нүхний дэргэд ирлээ. Энхмаа даргын хэлснээр энэ нь газрын тосны шингэн хаягдлаа асгадаг, компанийнхны хэлдгээр техникийн нөхөн сэргээлт хийж буй талбай гэнэ. Ойролцоогоор 40х60–ийн харьцаатай 10-аад метр гүн газрын тосоор дүүрсэн энэ хар усанд нүд муутай нэг залуу унаж, амь насаа алджээ. Гадуураа ямар ч хашаа, хамгаалалтын торгүй энэ нүх хараа муутайд нь байтугай эрүүл саруулд нь харуй бүрийд харагдахааргүй аж. Ногоон брезэнтээр хагас дутуу бүрсэн энэ нүхэн дэх газрын тос онгорхой цоорхойгоор нь хөрс рүү нэвчин, тас хар болгожээ. Бензин тос үнэртсэн энэ шингэн хаягдлаар гүнээсээ хордсон энэ газарт дахиад өвс ургамал ургах нь юу л бол доо. Яг энэ газарт арван хэдэн жилийн өмнө анх газрын тос олгойдож, манай анхны Ерөнхийлөгч П.Очирбат дээжээр нь цагаан дээлээ мялааж байсан гэнэ. Цааш явах тусам “морин толгой” буюу “тогоруу” олширч, хаа сайгүй тонголзох нь газрын тос олборлож байгаа нь тэр аж. Бараг таван алхам хүрэхгүй газарт хэд хэдээр нь зоосон нь энэ хавь газрын тосоор арвиныг илтгэх мэт. Энэ бүгдийг үзэж харан, зураг авч, цааш явж байтал цагаан жийп давхиж ирлээ. Урт гэзгээ ардаа боосон бү дүүн залуу бидэнтэй хамт явж буй аймгийн ИТХ-ын тэр гүү лэгч Б.Хүрэлсүхтэй уулзан, бид зураг авч, удирдлагуудтай нь уулзах гэж зорьж явааг сонсчихоод буцаад давхив. Биднийг “эзэмшил” газарт нь дураараа сэлгүүцэхийг хамгаалалтынхан дурандаж мэдчихээд ийнхүү давхин ирсэн бололтой. Бид ч араас нь давхисаар “Петро Чайна дачин Тамсаг” компанийн Матад дахь төв байранд ирлээ. “Land-105”, “Land-200” мар кийн өнгө, өнгийн тав зургаан машин гаднаа сойсон, сэндвичин хавтан бүхий оффис, ажилчдынх нь байр сууц тохь, тухтай нь илт. Бидний хэрэг зорилгыг хамгаалалтынхан нь аль эрт мэдээлчихсэн бололтой, уулзалтын өрөөндөө оруулж, ус, ундаагаар дайлах зуураа “Захирал удахгүй орж ирнэ” гэв. 20 минут, 30 минут өнгөрлөө. Дарга захирлууд таг. Бидэнд үйлчлэх эелдэг залуу тун удалгүй орж ирээд “Дээрээс зөвшөөрөл аваагүй тул уулзах боломжгүй гэж захирал хэллээ” гэв. Энэ компанийн дотоод журмаар дээрээс зөвшөөрөл аваагүй, тэгээд бас энд ажиллах удирдамжаа урьдчилж өгөөгүй хэнийг ч хүлээн авах боломж гүй гэнэ. “Дээрээс” гэж хаанаас зөвшөөрөл авах ёстойг асуусан боловч тодорхой зүйл хэлсэнгүй. Монгол Улсын Засгийн газрын нэрээр орон нутгийнхныг далайлгадаг гэж сонссон болохоор бид Засгийн газраас зөвшөөрөл авах байсан юм болов уу, бүү мэд. Хаа хамаагүй тэнүүлчин биш, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, тус компанийн үйл ажиллагааг шалгах ажлын хэсгийн гишүүн, Матад сумын ИХ-ын дарга зэрэг орон нутгийн удирдлагууд үйл ажиллагаатай нь бас танилцахаар ирсэн ч энэ вант улсад зөвхөн “дээд” газрын зөвшөөрөл үйлчилдэг нь үнэн аж. Ямартай ч нэгэнт 1000 орчим км замыг туулан, зорьж ирсэн болохоор Олборлолт хариуцсан Монгол талын захирал Баттулгын өрөөнд орлоо. Ирсэн зорилгоо танилцуулж, компанийн зүгээс байр суурийг нь сонсох хүсэлтээ хэлсэн ч “Газрын тосны газрын зөвшөөрөлгүй бол уулзахгүй” гээд өрөөнөөсөө бараг зугтах шахам гарав. Араас нь дагаж гарвал хажуудах байр руугаа ороод, нэг харахнээ нөгөө талын хаалгаар гараад “гүйгээд” алга болчихов. Захирлын араас “муур, хулгана” болж, хөөцөлдөөд нэмэргүй нь тодорхой болсон тул уулзалтын өрөө рүүгээ буцаж, Газрын тосны газраас энд томилолтоор ирж ажиллаж буй төлөөлөгч Д.Дэмбэрэлнямыг олдсон дээр нь “барьж авч”, бага ч гэсэн мэдээлэл авахаар орлоо. Тэрбээр энд олборлолтын үйл ажиллагаанд хяналт тавихаар Газрын тосны газраас томилогдон иржээ. Түүний хэлснээр өдөрт 5000 баррель газрын тос олборлож, 50 гаруй машинаар зөөж, экспортолдог юм байна. Байгаль орчны нөхөн сэргээлт, Монголд болон орон нутагт оруулж байгаа ашиг орлого, Монгол Улсын хуулийг хэрэгжүүлдэг эсэх, нутгийн иргэдтэй харилцах харилцаа гээд асуух, ярилцах зүйл их байсан ч тэрбээр тоймтой хариулт өгч чадаагүй.

Санал хүсэлт илгээсэн:Baildagch Bi
И-мэйл хаяг:munkhsuld_naraa@yahoo.com
Хэнд бичсэн: Дамдин Дэмбэрэл
Санал хүсэлт илгээсэн огноо: 2010/06/26 18:39:49
15. сонгуулийн тухай хуульд санал өгөх
 МУ-ын сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгох шаардлага нь нийгэмд тулгардаг сонгуулийн луйвар, мөнгөний сонгууль болж байгаа асуудлыг шийдэх хүсэл тэмүүлэл байх гэж ойлгож байна.
 Таньд хэлэх миний саналын тухай: Сонгууль бол төрийг төлөөлж зохион байгуулж байгаа байгууллага, нэр дэвшигчид түүний багийнхан, сонгогчид гэсэн талуудын идэвхтэй үйл ажиллагааны илрэл. Одоо хэлэлцэгдэх гэж байгаа Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлт нь илүү зохион байгуулах байгууллага, нэр дэвшигчдийн эрх зүйн байдлыг тодорхойлсон зохицуулалт хийж өгсөн харагдсан.
миний бодлоор энэ зохицуулалтаас гадна иргэдийн оюун санаа буюу сонголтонд нөлөөлөх зүйлийг сонгуулийн, УИХ-ын, эсхүл УИХ-ын дэгийн тухай хуульд оруулж суулгаж өгвөл илүү үр дүнтэй байх. Тухайлбал: УИХ бол хууль тогтоох байгууллага буюу хууль боловсруулж батлах нь тус байгууллагын гол үүрэг. Иймд хууль санаачлах эрхтэй субъектын нэг нь УИХ-ын гишүүн тул бүрэн эрхийн хугацаанд хэн хэдэн хууль санаачлав, юу хийв, хэдэн ажлын хэсэг ахлав, орж ажиллав гэсэн мэдээллийг УИХ-ын тамгын газар эсхүл Сонгуулийн төв байгууллага ард түмэнд ээлжит сонгууль болохоос тодорхой хугацааны өмнө мэдээлж байвал сонгогчид юм хийдэг чадвартайг таних, дэмий чалчигчийг мэдэх, ажил хэрэгчийг нь ойлгож мөнгөнд биш чадварт итгэж саналаа өгөх сайн үр дагаврууд гарч ирнэ гэж бодож байна. Энэ мэтчилэн зохицуулалтыг хийхийг таниас хичээнгүйлэн хүсч байна.


Санал хүсэлт илгээсэн:Өлзийжаргалын Энхтайван Багануур дүүрэг 4 дүгээр хороо нарийны 23-17
И-мэйл хаяг:taivkalawyer@yahoo.com утас:99706563
Хэнд бичсэн: Данзан Лүндээжанцан
Санал хүсэлт илгээсэн огноо: 2010/07/01 12:43:30
16. Öýðãèéí òýòãýâýð òýòãýìæèéí òóõàé
 цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсан бол хэвлэл мэдээлэлд тавиач
Санал хүсэлт илгээсэн:Б Ганбат Завхан аймаг Улиастай сум
И-мэйл хаяг:ganbat812000@yahoo.com
Хэнд бичсэн: Бааст Золбаяр
Санал хүсэлт илгээсэн огноо: 2010/07/14 14:15:23
17. эх орны хишигийн талаар
 та бүхэн тэр нэг хурууны хээ мээгээ одоо больвол яасан юм бэ? хөдөөний оюутнууд ер нь  хөдөөний зарим хүмүүс хотод ажиллаж амьдардаг ш дээ. тэгээд нэг 10 000 төг авах гэж тэрнээсээ илүү зардал гаргах болоод байна ш дээ. арай хэтэрхий **** асуудал бишүү. 10 000 төгрөгний ханш нь ямар билээ. мэдсээр байж ийм **** утгагүй юм хийхээ болиочээ. ингэж байхаар өгөөгүй нь дээр ш дээ. ядаж хилийн боомтууд руугаа хар зам тавиач. тэгвэл хэдэн хүнч гэсэн хоолтойгоо золгох байлрүй дээ. ТА НАР Ч ЁСТОЙ УУЖ ИДЭХДЭЭ УУРГЫН МОРЬ УРАГШ ГИШГЭХДЭЭ УРГАА ХАД ГЭДЭГ НЬ Л БАЙХДАА. 10 000 төгрөгөөр яваад эргээд ирдэг тийм гэртээ хөдөөний оюутан ховор л байх шүү. тийм ют хилгэх гээд байгаа юм бол наашаа цаашаа явах зардлыг нь өөрсдөө өгчөөч. Улсын толгой төр байтал ухнууд төрд гарчихсан байдаг . хөөрхий миний муу монгол, эвий манай муу ядарсан монголчууд яана даа. удахгүй болж дээ. ТА НАРААС БОЛЖ . ШИВРЭЭ ХАНХЛУУЛСАН МАНГУУ ЭР ХҮЙСТЭНҮҮД ОДОО ЗАЙГАА ТАВЬЖ ӨГӨХ БОЛСОН ЮМ БИШҮҮ. монгол та нараас болоод сүйрч байна. архи тамхинаас өөрийг мэдэхгүй байжбас их олон юм яринаа. эцсийн эцэст энэ улсыг чинь эмэгтэйчүүд л авч явж байгаа ш дээ. 
Санал хүсэлт илгээсэн:БГД 7-Р хорооны иргэн Чимгээ
И-мэйл хаяг:kadr_77@yahoo.com
Хэнд бичсэн: Зориг Алтай
Санал хүсэлт илгээсэн огноо: 2010/07/19 18:51:24
18. emneleg
 элэгний өвчнөөс  салах ганц  арга бол  В  С  вирусийн эмчилгээг  Монголд нэвтрүүлэх. Сүүлийн үеийн эмчилгээний арга технологиуд  Монголд  огт  нэвтрэхгүй  байгаагаас  Монголчууд  Хятад Солонгос уруу  олноор явдаг  болоод  байна. Их хэмжээний  мөнгө ч   Монголоос гадагш урсаж  байгаа.  Манай эмч  нар  өөрсдөө огт  чадахгүй  мэдэхгүй  байгаа тул (хавдрын туяа  эмчилгээ л гэхэд  маш өөр болсон ) Өндөр   хөгжсөн орны эмч нарыг өндөр цалин хангамж амлаж гэрээгээр  урьж авчрах нь зөв. Эмч  болгонтой  гэрээ хийхдээ вирусийн эсрэг эмчилгээг Монголд 6 сар  дотор  нэвтрүүлнэ ,  тийм шинжилгээг  1 жил дотор нэвтрүүлнэ, хавдрын тийм эмчилгээг  нэвтрүүлэх  ч гэх юм уу гэрээ хийх  хэрэгтэй. Мөн дагуулаад Олон Улсын эрүүл  мэндийн даатгалын системийг оруулж болно   . Эмнэлгийн ажилчдын цалинг  нэмэхээсээ өмнө  тэр  мөнгөөрөө  иймэрхүү оновчтой юм хиймээр  байна эсвэл эмнэлгийн ажилчждын орон тоог  нэмэх  замаар  Эмчилгээ  үйлчилгээг  сайжруулах, тодорхой тооны хүмүүсийг ажилтай  орлоготой болгох  гэж оролдсон нь дээр биш үү. Эмнэлэг гэж  эмч нар нь олдохгүй дугаарлаж  зогсох гэж дайн болсон л газар  байх юм.
Санал хүсэлт илгээсэн:Sodnom
И-мэйл хаяг:havarirlee2008@yahoo.co.jp
Хэнд бичсэн: Сүхбаатар Батболд
Санал хүсэлт илгээсэн огноо: 2010/07/29 05:56:41