“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн хоёрдугаар сарын 26-ны өдрийн дугаар хэвлэгдэн гарлаа. Эмхтгэлийн энэ удаагийн дугаарт Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг нийтэллээ. Хөрөнгийн үнэлгээ хийхэд баримтлах зарчим, хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ байгуулах, үнэлгээ хийх аргачлэл, хөрөнгийн үнэлгээний хөлс, үнэлгээчний эрх үүрэг, хөрөнгийн үнэлгээ хийж болохгүй нөхцөл гэх мэт хөрөнгийн үнэлгээтэй холбоотой харилцааны талаархи бүхий л мэдээллийг авах болно. Түүнчлэн хөрөнгийн үнэлгээчнийг сонгон шалгаруулах, сонгон шалгаруулалтад оролцогчдын бүрдүүлэх баримт бичиг, сонгон шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулах талаар хуульд хэрхэн заасныг “Төрийн мэдээлэл” эмхтгэлээс танилцах боломжтой.
“Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний хэрэгжилтийн тухай үндэсний илтгэл бэлтгэх журмыг баталжээ. Энэхүү журмыг “Төрийн мэдээлэл” эмхтгэлд нийтэллээ. Илтгэл бэлтгэх ажлыг зохион байгуулах, илтгэлийг хэрхэн хэлэлцүүлэх талаар болон үндэсний илтгэл хариуцан боловсруулах байгууллагын жагсаалтыг зөвхөн “Төрийн мэдээлэл”-ээс үзэх болно.
“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакци
2010.02.26.