15.00 цагаас:
- 1. \"Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай\" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
- - Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.ДАМБА-ОЧИР танилцуулна.
- 2. Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан \"Малын индексжүүлсэн даатгал төслийн нэмэлт санхүүжилт\" төслийн санхүүжилтийн хэлэлцээр болон \"Малын индексжүүлсэн даатгал төсөл\"-ийн хөгжлийн зээлийн шинэчилсэн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- - Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ХАЯНХЯРВАА танилцуулна.
- 3. Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан \"Эрчим хүчний төслийн нэмэлт санхүүжилт\" төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- - Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.МӨНХ-ОЧИР танилцуулна.
- 4. Монгол Улсын 2011 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2012-2013 оны төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- - Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.ЧУЛУУНБАТ танилцуулна.
- 5. Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- - Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ө.ЭНХТҮВШИН танилцуулна.
- 6. Байнгын ажиллагаатай Парламентын 20 жилийн ойг тэмдэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
- - Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАЯРСАЙХАН танилцуулна.
- 7. Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт 2010.05.24-ний өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн /анхны хэлэлцүүлэг/;
- - Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ХАЯНХЯРВАА танилцуулна.
- 8. Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
- - Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЗОРИГТ танилцуулна.
- 9. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газарт эрх олгох тухай, \"Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай\" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
- - Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд С.БАЯРЦОГТ танилцуулна.
- - Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.ЧОЙЖИЛСҮРЭН танилцуулна.
- 10. Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
- - Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд С.БАЯРЦОГТ танилцуулна.
- - Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.БАТБАЯР танилцуулна.
Сэтгэгдэл