Хуралдааны тов /7 хоногоор/ Буцах

2010 ОНЫ 02 ДУГААР САРЫН 01-НЭЭС 03-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

Огноо: 2010/01/29  Уншсан: 113

2010 ОНЫ 02 ДУГААР САРЫН 01-НЭЭС 03-НЫ ӨДРҮҮДЭД

НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

 

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮДИЙН ХУРАЛДААН:

 

02 дугаар сарын 01-ний Даваа гаригт:

 

·       Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд;

·       Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б”  танхимд.

  

ХОЁР. АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААН:

 

02 дугаар сарын 01-ний Даваа гаригт:

 

·           Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах Үндсэн чиглэл батлах болон Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагт “В”  танхимд;

·           Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас “Г” танхимд.

 

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН:

 

02 дугаар сарын 02-ны Мягмар гаригт:

 

1.  Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан  09.30   цагаас “А” танхимд:

 

Хэлэлцэх асуудал:

 

·           Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах Үндсэн чиглэл батлах тухай болон Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/.

 

2. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “В”    танхимд:

Хэлэлцэх асуудал:

 

·           Улсын Их Хурлын 2010 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

·           Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

·           Бусад.

 

 

3. Нийгмийн бодлого, боловсрол, соёл,  шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “Г” танхимд:

 

·         Байнгын хорооноос 2009 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлан, 2009 оны намрын чуулганы завсарлагааны хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх тухай.

 

 

ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2010 ОНЫ

02 ДУГААР САРЫН 02, 03-НЫ ӨДӨР /МЯГМАР, ЛХАГВА ГАРИГ/-ИЙН

НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

 

·           “Зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

·           Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарыг томилох тухай асуудал;

·            “Мянганы сорилтын гэрээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

·           Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах Үндсэн чиглэл батлах тухай болон Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд  /анхны хэлэлцүүлэг/;

·         Улсын Их Хурлын 2010 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

·           Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /хэлэлцэх эсэх/;

·         Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

·       Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

·      Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

·      Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаяр нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

·         Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

·         Бусад.

 

 

Сэтгэгдэл

Гарчиг
Таны сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна