2010 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 25-НААС 29-НИЙ ӨДРҮҮДЭД
НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮДИЙН ХУРАЛДААН:
01 дүгээр сарын 25-ны Даваа гаригт:
· Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд;
· Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААН:
01 дүгээр сарын 25-ны Даваа гаригт:
· Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Банкны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагт “А” танхимд;
· Концессын тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан Ажлын хэсгийн хуралдаан “А” танхимд үргэлжлэнэ;
· Зэсийн баяжмалыг боловсруулах, зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулах асуудлаар бодлогын баримт бичиг боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагт “В” танхимд;
· Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах Үндсэн чиглэл батлах болон Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагт “Г” танхимд;
· Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан байнгын хорооны 2010 оны 05 дугаар тогтоолоор байгуулагдсан Нийслэлийн амаржих газруудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх санал боловсруулан Байнгын хороогоор хэлэлцүүлэх Ажлын хэсгийн хуралдаан 16.30 цагаас “В” танхимд;
· Авлигын эсрэг дэлхий нийтийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Авлигатай тэмцэх газраас хамтран зохион байгуулах “Шударга ёс – Сайн засаглал” сэдэвт үндэсний анхдугаар чуулганы бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас 334 тоот өрөөнд;
· Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Батлан хамгаалах яамны хуралдааны танхимд.
ГУРАВ. БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН:
01 дүгээр сарын 26-ны Мягмар гаригт:
1. Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжлэнэ:
· Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Банкны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
· Концессын тухай хуулийн төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
· Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах Үндсэн чиглэл батлах болон жагсаалтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
· Байнгын хорооноос 2009 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлан, 2009 оны намрын чуулганы завсарлагааны хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх тухай;
· Бусад.
3. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “В” танхимд үргэлжлэнэ:
· Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүдэд нэр дэвшүүлэх тухай асуудал;
· Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам батлах тухай Улсын Их Хурлын 2007 оны 09 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Байнгын хорооноос 2009 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлан, 2009 оны намрын чуулганы завсарлагааны хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх тухай.
4. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Байнгын хорооноос 2009 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлан, 2009 оны намрын чуулганы завсарлагааны хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх тухай;
· Бусад.
5. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Байнгын хорооны 2009 оны 08 дугаар тогтоолоор байгуулагдсан “Гал, усны гамшгийн үед Улаанбаатар хотын гэр хорооллын дэд бүтэц, үерийн усны далан, гүүр зэрэг нь иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа” талаар Нийслэлийн дүүргүүдэд шалгаж, холбогдох санал боловсруулах Ажлын хэсгийн дүн болон ажлын хэсгээс томилогдон ажилласан шинжээчдийн саналыг сонсох;
· Байнгын хорооноос 2009 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлан, 2009 оны намрын чуулганы завсарлагааны хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх тухай.
6. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Байнгын хорооноос 2009 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлан, 2009 оны намрын чуулганы завсарлагааны хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх тухай.
01 дүгээр сарын 27-ны Лхагва гаригт:
1. Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Төсвийн тогтвортой байдлын тухай болон дагалдах бусад хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
· Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Байнгын хорооноос 2009 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлан, 2009 оны намрын чуулганы завсарлагааны хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх тухай;
· Бусад.
2. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Улсын Их Хурлын 2010 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Байнгын хорооноос 2009 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлан, 2009 оны намрын чуулганы завсарлагааны хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх тухай.
ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2010 ОНЫ
01 ДҮГЭЭР САРЫН 28, 29-НИЙ ӨДӨР /ПҮРЭВ, БААСАН ГАРИГ/-ИЙН
НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
· Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Банкны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
· Концессын тухай хуулийн төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
· Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах Үндсэн чиглэл батлах болон жагсаалтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
· Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
· Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам батлах тухай Улсын Их Хурлын 2007 оны 09 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Төсвийн тогтвортой байдлын тухай болон дагалдах бусад хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын гишүүд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын гишүүд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаяр нарын гишүүд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
· Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Улсын Их Хурлын 2010 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Бусад;
· Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэл, С.Бямбацогт, Д.Ганхуяг, Г.Занданшатар нараас “Таван толгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул судалгаа хийж, ордын нөөцийг тооцож, Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, улсын эрдэс баялгийн нөөцийн санд бүртгүүлсэн мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулга”-ын хариуг сонсох;
· Монгол Улсын Их хурлын гишүүн Д.Ганхуяг, Б.Батбаяр нараас “Хот байгуулалтын тухай, Барилгын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулга”-ын хариуг сонсох;
· Монгол Улсын Их Хурлын гишүүн З.Энхболдоос “Ховд аймгийн Дарви сумын нутагт орших “МОЭНКО” ХХК-ийн Хөшөөтийн нүүрсний ордын талаар” Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод хандан тавьсан асуулга”-ын хариуг сонсох.
Сэтгэгдэл