2010 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 18-НААС 22-НЫ ӨДРҮҮДЭД
НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ТҮР ХОРОО,
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮДИЙН ХУРАЛДААН:
01 дүгээр сарын 18-ны Даваа гаригт:
· Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд;
· Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд.
ХОЁР. АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААН:
01 дүгээр сарын 18-ны Даваа гаригт:
· Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас “В” танхимд;
· Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд үргэлжлэнэ;
· Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Банкны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагт “А” танхимд;
· Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба, Монголын банкуудын холбоо хамтран зохион байгуулах “Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг танилцуулах семинар” 14.30 цагаас “Г” танхимд;
· Концессын тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагт “А” танхимд;
· Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагт 334 тоот өрөөнд.
01 дүгээр сарын 19-ний Мягмар гаригт:
· “Олон улсын санхүүгийн байгууллагаас авсан зээлийг дамжуулан зээлдүүлсэн зээлийн буцаан төлөлтийн болон улсын төсвөөс олгосон эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн өрийн барагдуулалтын байдал”-ыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагт “Г” танхимд /уг асуудлаар ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу хийсэн ажлын талаар Сангийн сайд С.Баярцогтын мэдээлэл сонсоно/.
01 дүгээр сарын 20-ны Лхагва гаригт:
· “Бороо гоулд” ХХК-ийн хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтын хэрэгжилтийн байдалтай танилцсан дүнг хэлэлцэх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас “В” танхимд.
01 дүгээр сарын 21-ний Пүрэв гаригт:
· Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.
ГУРАВ. БАЙНГЫН БОЛОН ТҮР ХОРООДЫН ХУРАЛДААН:
01 дүгээр сарын 19-ний Мягмар гаригт:
1. Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх/;
· Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Мянганы сорилтын гэрээ”-ний хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний төсөл /зөвшилцөх/.
2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжлэнэ:
· Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
· Концессын тухай хуулийн төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах Үндсэн чиглэл батлах тухай болон Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /хэлэлцэх эсэх/.
3. Төсвийн байнгын хорооны хуралдаан “В” танхимд үргэлжлэнэ:
Хэлэлцэх асуудал:
· Төсвийн тогтвортой байдлын тухай болон дагалдах бусад хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
· Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
· Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээлэл сонсох;
· Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүдийн албан бичгээр явуулсан санал хүсэлтийн шийдвэрлэлтийн талаар Улсын Их Хурлын Тамгын газрын мэдээлэл сонсох.
4. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “А“ танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Испанийн Вант Улс хоорондын хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх/;
· Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх/;
· Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Мянганы сорилтын гэрээ”-ний хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний төсөл /зөвшилцөх/.
5. Нэгдсэн бүртгэл, мэдээллийн түр хорооны хуралдаан 15.30 цагаас “В” танхимд:
· Түр хорооны даргыг сонгох тухай асуудал.
6. “Шинэ Улаанбаатар” түр хорооны хуралдаан 16.30 цагаас “В” танхимд:
· Түр хорооны даргыг сонгох тухай асуудал.
01 дүгээр сарын 20-ны Лхагва гаригт:
1. Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/.
2. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжлэнэ:
Хэлэлцэх асуудал:
· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
· Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/.
3. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Монгол Улсын Мянганы Хөгжлийн Зорилтын хэрэгжилтийн явцын талаарх Үндэсний гурав дахь илтгэл.
ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2010 ОНЫ
01 ДҮГЭЭР САРЫН 21, 22-НЫ ӨДӨР /ПҮРЭВ, БААСАН ГАРИГ/-ИЙН
НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын гишүүд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын гишүүд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаяр нарын гишүүд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
· Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Концессын тухай хуулийн төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
· Төсвийн тогтвортой байдлын тухай болон дагалдах бусад хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
· Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
· Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах Үндсэн чиглэл батлах тухай болон Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “А хүрээний Н1N1 ханиадыг эмчлэх, урьдчилан сэргийлэх талаар авсан арга хэмжээ, үр дүн, өнөөгийн байдал, цаашдын зорилт”.
Сэтгэгдэл