Хуралдааны тов /7 хоногоор/ Буцах

2010 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 11-НЭЭС 15-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН, ДЭД, ТҮР ХОРООНЫ БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

Огноо: 2010/01/08  Уншсан: 92

                                           

 

2010 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 11-НЭЭС 15-НЫ ӨДРҮҮДЭД

НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН, ДЭД, ТҮР ХОРООНЫ БОЛОН

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

 

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮДИЙН ХУРАЛДААН:

 

01 дүгээр сарын 11-ний Даваа гаригт:

 

  • Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн хуралдаан 10.00 цагаас \"А\" танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас \"Б\" танхимд.

 

ХОЁР. АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААН:

 

  01 дүгээр сарын 11-ний Даваа гаригт:

 

  • Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Банкны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагт \"А\" танхимд;
  • Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан \"А\" танхимд үргэлжлэнэ;
  • Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх \"Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун уулзвар болон төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих тухай\" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас \"В\" танхимд;
  • Монгол Улсын Их Хурлын даргын 102 дугаар захирамжаар байгуулагдсан \"Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах зорилгоор хөрөнгө оруулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл, бодлогын баримт бичиг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас 334 тоотод;
  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагт \"Г\" танхимд;
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан \"Г\" танхимд үргэлжлэнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

ГУРАВ. БАЙНГЫН, ДЭД БОЛОН ТҮР ХОРООДЫН ХУРАЛДААН:

 

01 дүгээр сарын 12-ны Мягмар гаригт:

 

•1.    Төсвийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.30 цагаас \"А\" танхимд:

 

Хэлэлцэх асуудал:

 

  • Нийслэл Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдолтын байдал, иргэдийн эрүүл мэндэд ямар хор учруулж байгаа, агаарын бохирдолтыг бууруулах талаар авах арга хэмжээ, оновчтой шийдэл, санхүүгийн эх үүсвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Билэгт, Нийслэлийн Засаг дарга Б.Мөнхбаяр нарын мэдээлэл сонсох.

 

•2.     Төсвийн байнгын хорооны хуралдаан \"А\" танхимд үргэлжлэнэ:

 

  • Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх \"Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун уулзвар болон төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих тухай\" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.

 

•3.    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас \"В\" танхимд:

       Хэлэлцэх асуудал:

  • Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/.

 

•4.    Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах дэд хорооны хуралдаан 11.30 цагаас \"Г\" танхимд:

 

Хэлэлцэх асуудал:

 

  • Монгол Улсын Мянганы Хөгжлийн Зорилтын хэрэгжилт Үндэсний гурав дахь илтгэл.

 

•5.    Эдийн засгийн  байнгын хорооны  хуралдаан  14.30 цагаас \"А\" танхимд:

 

Хэлэлцэх асуудал:

 

  • Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Банкны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Концессийн тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх \"Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун уулзвар болон төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих тухай\" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Бусад.

 

 

 

 

•6.    Хууль зүйн байнгын хорооны хуралдаан  14.30 цагаас \"В\"  танхимд:

 

Хэлэлцэх асуудал:

 

  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/.

 

01 дүгээр сарын 13-ны Лхагва гаригт:

 

1. Төрийн  байгуулалтын  байнгын хорооны хуралдаан  09.30 цагаас \"А\" танхимд:

Хэлэлцэх асуудал:

 

  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаяр нарын 8 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

 

•2.  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас \"В\" танхимд:

Хэлэлцэх асуудал:

 

  • Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Мал өвөлжилтийн байдал цаашид авах арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайн мэдээллийг сонсох.

 

•3.    Нэгдсэн бүртгэл, мэдээллийн түр хорооны хуралдаан 11.30 цагаас \"Г\" танхимд:

 

  • Түр хорооны даргыг сонгох тухай асуудал.

 

•4.    \"Шинэ Улаанбаатар\" түр хорооны хуралдаан 12.00 цагаас \"Г\" танхимд:

 

  • Түр хорооны даргыг сонгох тухай асуудал.

 

ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2010 ОНЫ

01 ДҮГЭЭР САРЫН 13, 14, 15-НЫ  ӨДӨР /ЛХАГВА, ПҮРЭВ, БААСАН ГАРИГ/-ИЙН

НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

 

  • Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Банкны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

 

 

 

 

 

 

  • Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх \"Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун уулзвар болон төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих тухай\" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаяр нарын 8 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Концессийн тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Бусад;
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Дондогоос \"Туул гол болон бусад гол усны бохирдол, экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгаа асуудлаар авч буй арга хэмжээ, түүний үр дүн, цаашид хийх ажлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад тавьсан асуулга\"-ын хариу сонсох;
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Энхбатаас \"Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад тавьсан асуулга\"-ын хариуг сонсох.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл

Гарчиг
Таны сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна