2010 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 04-НӨӨС 08-НЫ ӨДРҮҮДЭД
НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮДИЙН ХУРАЛДААН:
01 дүгээр сарын 04-ний Даваа гаригт:
· Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд;
· Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд.
ХОЁР. АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААН:
01 дүгээр сарын 04-ний Даваа гаригт:
· Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Банкны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагт “А” танхимд;
· Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан “А” танхимд үргэлжлэнэ;
· Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагт “В” танхимд;
· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас “Г” танхимд.
01 дүгээр сарын 05-ны Мягмар гаригт:
· Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагт “В” танхимд.
ГУРАВ. БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН:
01 дүгээр сарын 05-ны Мягмар гаригт:
1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун уулзвар болон төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/.
2. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүдэд нэр дэвшүүлэх тухай асуудал.
01 дүгээр сарын 06-ны Лхагва гаригт:
1. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Нэгдсэн бүртгэл, мэдээллийн түр хорооны тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Улсын Их Хурлын 2008 оны 28 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 12 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 16 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаяр нарын 8 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Гүндалай өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2009 ОНЫ
01 ДҮГЭЭР САРЫН 07, 08-НЫ ӨДӨР /ПҮРЭВ, БААСАН ГАРИГ/-ИЙН
НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
· Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Нэгдсэн бүртгэл, мэдээллийн түр хорооны тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн зарим гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
· Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун уулзвар болон төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Улсын Их Хурлын 2008 оны 28 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 12 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл / Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 16 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаяр нарын 8 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Гүндалай өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Нүүрс, газрын тос, ураны хайгуул олборлолтын өнөөгийн байдал, цаашдын зорилт”.
Сэтгэгдэл