2009 ОНЫ 12 ДУГААР САРЫН 28-НААС 31-НИЙ ӨДРҮҮДЭД
НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮДИЙН ХУРАЛДААН:
12 дугаар сарын 28-ны Даваа гаригт:
· Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд;
· Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд.
ХОЁР. АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААН:
12 дугаар сарын 28-ны Даваа гаригт:
· Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Банкны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагт “А” танхимд;
· Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагт “В” танхимд;
· Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагт “Г” танхимд.
12 дугаар сарын 29-ний Мягмар гаригт:
· “Агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2007 оны 46 дугаар тогтоолын биелэлтийг хянан шалгаж, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын 2009 оны 201 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаан 16.30 цагт “Г” танхимд.
ГУРАВ. БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН:
12 дугаар сарын 29-ний Мягмар гаригт:
1. Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/.
2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:
Хэлэлцэх асуудал:
· Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун уулзвар
болон төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Бусад.
3. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “В” танхимд үргэлжилнэ:
Хэлэлцэх асуудал:
· Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүдэд нэр дэвшүүлэх тухай асуудал;
· Бусад.
4. Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “Г” танхимд:
· “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнä 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” болон ”Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /хэлэлцэх эсэх/;
· “Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр, шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийн талаар” Сангийн сайдын мэдээлэл;
· Бусад.
5. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Нэгдсэн бүртгэл, мэдээллийн түр хорооны тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Улсын Их Хурлын 2008 оны 28 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 12 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 16 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаяр, Н.Батбаяр, Сү.Батболд, Л.Гансүх нарын 8 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Гүндалай өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
· Бусад.
6. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Бусад.
ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2009 ОНЫ
12 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДӨР /ЛХАГВА ГАРИГ/-ИЙН
НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
· Нэгдсэн бүртгэл, мэдээллийн түр хорооны тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
· “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэн бүрт 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” болон ”Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /хэлэлцэх эсэх/;
· Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун уулзвар болон төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Улсын Их Хурлын 2008 оны 28 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 12 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл / Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 16 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаяр, Н.Батбаяр, Сү.Батболд, Л.Гансүх нарын 8 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Гүндалай өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
·
Сэтгэгдэл