2009 ОНЫ 12 ДУГААР САРЫН 21-НЭЭС 25-НЫ ӨДРҮҮДЭД
НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮДИЙН ХУРАЛДААН:
12 дугаар сарын 21-ний Даваа гаригт:
· Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд;
· Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд.
ХОЁР. АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААН:
12 дугаар сарын 21-ний Даваа гаригт:
· Нэгдсэн бүртгэл, мэдээллийн түр хорооны тухай асуудал боловсруулах, санал, дүгнэлтийн төсөл бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагт “А” танхимд;
· Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны дүрмийн төсөл боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагт “А” танхимд;
· Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Банкны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагт “В” танхимд;
· Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын шинжлэх ухааны технологийн хэсэгт заасны дагуу Монгол Улсад өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг судалж дүн шинжилгээ хийх, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагт “Г” танхимд.
12 дугаар сарын 22-ны Мягмар гаригт:
· Улсын Их Хурлын даргын 2009 оны 148 дугаар захирамжаар байгуулагдсан “Монгол мал” үндэсний хөтөлбөр боловсруулж, Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан 11.00 цагт “Б” танхимд.
ГУРАВ. БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН:
12 дугаар сарын 22-ны Мягмар гаригт:
1. Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/.
2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:
· Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Банкны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төв банк (Монгол банк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
· Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун уулзвар болон төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгох асуудал;
· Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдэд нэр дэвшүүлэх тухай асуудал;
· Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэлээс “Дорнод аймгийн Матад сумын нар салхи хосолсон цахилгаан эх үүсвэрийн санхүүжилтийн гүйцэтгэлийн талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад тавьсан асуулт”-ын хариуг сонсох;
· Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэлээс “Газрын тосны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад тавьсан асуулт”-ын хариуг сонсох.
3. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “В” танхимд үргэлжилнэ:
Хэлэлцэх асуудал:
· Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүдэд нэр дэвшүүлэх тухай асуудал;
· Бусад.
4. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· “Шинэ Улаанбаатар” түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Нэгдсэн бүртгэл, мэдээллийн түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл / хэлэлцэх эсэх/;
· Нутгийн удирдлагын дэд хороо, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга нарыг сонгох асуудал;
· Бусад.
12 дугаар сарын 23-ны Лхагва гаригт:
1. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
· Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
· Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг сонгох асуудал.
2. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “В” танхимд:
· Тусгай хяналтын дэд хорооны даргыг сонгох асуудал;
· Бусад.
ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2009 ОНЫ
12 ДУГААР САРЫН 24, 25-НЫ ӨДӨР /ПҮРЭВ, БААСАН ГАРИГ/-ИЙН
НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
· Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Банкны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төв банк (Монгол банк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
· Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· “Шинэ Улаанбаатар” түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Нэгдсэн бүртгэл, мэдээллийн түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл / хэлэлцэх эсэх/;
· Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
· Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
· Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Үндэсний их баяр наадмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
· Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун уулзвар болон төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
· Улсын Их Хурлын гишүүн С.Оюунаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад тавьсан “Идлэг шонхор шувууг барих зөвшөөрлийн олголтын талаархи асуулга”-ын хариуг сонсох;
· Улсын Их Хурлын гишүүн Б.Батэрдэнэ, Г.Баярсайхан, Ц.Даваасүрэн, Ц.Мөнх- Оргил, Ц.Сэдванчиг нарын гишүүдээс “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 55 дугаар тогтоолын биелэлтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулга”-ын хариуг сонсох.
Сэтгэгдэл