2009 ОНЫ 12 ДУГААР САРЫН 14-НӨӨС 18-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮДИЙН ХУРАЛДААН:
12 дугаар сарын 14-ний Даваа гаригт:
· Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд;
· Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд.
ХОЁР. АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААН:
12 дугаар сарын 14-ний Даваа гаригт:
· Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагт “В” танхимд;
· Концессийн тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагт “Г” танхимд;
· Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Банкны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.30 цагт “В” танхимд;
· Улсын Их Хурлын даргын 2009 оны 148 дугаар захирамжаар байгуулагдсан “Монгол мал” үндэсний хөтөлбөр боловсруулж, Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан 16.30 цагт “Г” танхимд;
· Нэгдсэн бүртгэл, мэдээллийн Түр хорооны тухай асуудал боловсруулах, санал, дүгнэлтийн төсөл бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагт 334 тоот өрөөнд;
· Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны дүрмийн төсөл боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагт 334 тоот өрөөнд;
· “Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, салбарын хөгжлийн бодлого, хууль эрх зүйн орчин” сэдэвт уулзалт ярилцлага 15.00 цагаас “А” танхимд.
12 дугаар сарын 16-ны Лхагва гаригт:
· Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн төслийг хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 09.30 цагт “А” танхимд;
· Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн биелэлтэд хяналт тавьж ажиллах Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 09.30 цагт “В” танхимд;
· Хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагаас авсан зээлийн буцаан төлөлт болон улсын төсвөөс олгосон эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн өрийн барагдуулалтын байдалтай танилцах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 11.30 цагт “А” танхимд;
· Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан Ажлын хэсгийн хуралдаан 11.30 цагт “В” танхимд.
·
ГУРАВ. БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН:
12 дугаар сарын 15-ны Мягмар гаригт:
1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
· Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох асуудал;
· Бусад.
2. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Нийгмийн даатгалын сангийн 2009 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хоёр дахь хэлэлцүүлэг, Төсвийн байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлнэ/;
· Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/.
3. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай,
· Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/.
4. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· “Төрийн албаны гавъяат ажилтан цол бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга /хэлэлцэх эсэх/;
· Улсын Их Хурлын Нэгдсэн бүртгэл, мэдээллийн Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны дүрэм батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл;
· Ёс зүйн дэд хорооны даргыг сонгох асуудал;
· Бусад.
5. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд хуралдана:
Хэлэлцэх асуудал:
· Нийгмийн даатгалын сангийн 2009 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хоёр дахь хэлэлцүүлэг, Төсвийн байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлнэ/.
12 дугаар сарын 16-ны Лхагва гаригт:
1. Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “А” танхимд хуралдана:
Хэлэлцэх асуудал:
· “Малын индексжүүлсэн даатгал төсөл”-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл болон Хөгжлийн зээлийн шинэчилсэн хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
· Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Нийгмийн даатгалын сангийн 2009 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хоёр дахь хэлэлцүүлэг/;
· Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
· Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг сонгох асуудал.
2. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· “Малын индексжүүлсэн даатгал төсөл”-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл болон Хөгжлийн зээлийн шинэчилсэн хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх/;
· Монгол Улсын Засгийн газар Энэтхэг улсын Засгийн газар хооронд байгуулсан тогтворжилтын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/.
ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2009 ОНЫ 12 ДУГААР САРЫН 17, 18-НЫ ӨДӨР /ПҮРЭВ, БААСАН ГАРИГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
· Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
· Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
· “Төрийн албаны гавъяат ажилтан цол бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга /хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын Засгийн газар Энэтхэг улсын Засгийн газар хооронд байгуулсан тогтворжилтын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Нийгмийн даатгалын сангийн 2009 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хоёр дахь хэлэлцүүлэг/;
· Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
· “Шинэ Улаанбаатар” Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Улсын Их Хурлын Нэгдсэн бүртгэл, мэдээллийн Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын мэдээлэл: “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүн, зорилт”.
Сэтгэгдэл