2009 ОНЫ 12 ДУГААР САРЫН 07-НООС 11-НИЙ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮДИЙН ХУРАЛДААН:
12 дугаар сарын 07-ны Даваа гаригт:
· Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд;
· Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд.
ХОЁР. АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААН:
12 дугаар сарын 07-ны Даваа гаригт:
· Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагт “А” танхимд;
· “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагт “В” танхимд;
· Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Банкны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.30 цагт “В” танхимд;
· “Төсвийн төвлөрлийг сааруулах, төв, орон нутгийн төсөв, санхүүгийн харилцааны талаарх олон улсын болон Монголын дадлага туршлага, онол практик” сэдэвт ярилцлага 14.00 цагаас “Г” танхимд.
ГУРАВ. БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН:
12 дугаар сарын 08-ны Мягмар гаригт:
1. Төсвийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх хаягжилтын нэгдсэн тогтолцоо, иргэний ухаалаг үнэмлэх төслийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, хамтарсан санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.
2. Төсвийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:
Хэлэлцэх асуудал:
· Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· “Малын индексжүүлсэн даатгал төсөл”-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл болон Хөгжлийн зээлийн шинэчилсэн хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.
· Бусад.
3. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль бий болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаар тогтоолын биелэлтийн талаарх Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын мэдээлэл;
· “Шинэ Улаанбаатар” Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Бусад.
4. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· “Малын индексжүүлсэн даатгал төсөл”-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл болон Хөгжлийн зээлийн шинэчилсэн хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх/;
· Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· 2010 оны Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогын тов өөрчлөн тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
· Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх хаягжилтын нэгдсэн тогтолцоо, иргэний ухаалаг үнэмлэх төслийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Бусад.
12 дугаар сарын 09-ний Лхагва гаригт:
1. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Мал сүргийн өвөлжилтийн байдал, ургац хураалтын дүн болон хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан төлөв байдал зэрэг цаг үеийн бусад асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох.
2. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· “Малын индексжүүлсэн даатгал төсөл”-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл болон Хөгжлийн зээлийн шинэчилсэн хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх/;
· “Монгол Улсын Засгийн газар Энэтхэг улсын Засгийн газар хооронд байгуулсан тогтворжилтын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай” /хэлэлцэх эсэх/.
ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ НЭГДСЭН БОЛОН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААНААР 2009 ОНЫ 12 ДУГААР САРЫН 09, 10, 11-НИЙ ӨДӨР /ЛХАГВА, ПҮРЭВ, БААСАН ГАРИГ/ ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
· Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан /2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр/;
· Нийгмийн даатгалын сангийн 2009 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /нэг дэх хэлэлцүүлэг/;
· Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль бий болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· 2010 оны Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогын тов өөрчлөн тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
· “Монгол Улсын Засгийн газар Энэтхэг улсын Засгийн газар хооронд байгуулсан тогтворжилтын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай” /хэлэлцэх эсэх/;
· Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх хаягжилтын нэгдсэн тогтолцоо, иргэний ухаалаг үнэмлэх төслийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· “Шинэ Улаанбаатар” Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Бусад;
· Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Атрын 3 дахь аян ба мал аж ахуйн салбарын ажлын явц, үр дүн, цаг үеийн асуудал”.
Сэтгэгдэл