Төрийн түүхийн музей 8 мэдээ

Монгол төрийн түүхийн музейг үүсгэн байгуулах тухай санал санаачилга нь “Их эзэн Чингис хааны хөшөө, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор”-ыг барьж байгуулах үйл явцтай салшгүй холбогдож иржээ. Уг цогцолборыг барьж байгуулахаар Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нарын гурван удаагийн зарлиг, Засгийн газрын таван удаагийн тогтоол гарсан нь монголын ард түмэн эзэн Чингис хааныхаа дурсгалыг мөнхжүүлэх замаар төрийнхөө үүсэл хөгжлийн түүхийг сурталчилсан музей байгуулах эртний чин эрмэлзэлтэй байсныг гэрчилдэг. Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 136 дугаар тогтоолоор “Чингис хааны дурсгалын болон онгон шүтээний ёслол хүндэтгэлийн цогцолбор”-ыг барихдаа Төрийн ордныг өргөтгөн урд талд нь байгуулах, түүний нэгэн бүрэлдэхүүн хэсэг нь Монгол төрийн түүхийн музей байхаар шийдвэрлэсэн байна. Музей байгуулах бэлтгэл ажлыг хангахаар 2007 оны 3 дугаар сард “Музейн ашиглалтын өмнөх захиргаа”-г Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын харъяанд байгуулж, ажлын хамт олныг бүрдүүлж эхэлснээр музей байгуулах үндсэн үйл ажиллагаа эхэлсэн байна. Музейн үзүүллэгийг дэглэн зохион байгуулах ажил 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр бүрэн дуусч анхны үзэгчээ хүлээн авсан юм. Төрийн түүхийн музейн байр ашиглалт, үйл ажиллагааны чиглэлийг харгалзан 2012 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Засгийн газрын 3 тоот тогтоол гарч тус музей нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харъяанд шилжин оржээ. Ингэснээр тус музей нь төрийн ёслол үйлчилгээний салшгүй хэсэг болж, гадаад дотоодын дипломат төлөөлөгчдөд үйлчлэхийн зэрэгцээ энгийн ард иргэдэд нээлттэй үйлчлэх монголын анхны үнэ төлбөргүй музей болсон байна.

Монгол хаадын зоос

Нүүдэлчдийн дунд арилжааны жишиг хэрэгсэл буюу зоосон мөнгөн тэмдэгт хэрэглэх явдал эртнээс улбаатай. XIII зууны II хагаст Их Монгол улс 5 томоохон хэсгээс бүрдсэн холбооны улсын шинжтэй дэлхийн хэмжээний асар том гүрэн болов. Гүрний хэмжээнд эдийн засаг, нийгэм, соёлын аливаа үйл ..

Төрийн сүлд

МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИАС:Арван хоёрдугаар зүйл.1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.2. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг ..

Монгол хаадын овгийн тамга

Нүүдэлчдийн түүхэнд овог аймгууд өөрсдийн газар нутгийн зааг, аливаа өмч хөрөнгөнд тавих таних тэмдэг нь овог ургийн тамга болдог байв. Нийт овгийн хэмжээнд хэрэглэгдэж тэдний өмчлөлийг илэрхийлэх зорилготой байсан овгийн тамга хөгжлийнхөө явцад тухайн овгийн тэргүүлэгч хэсгийн сүр ..

Монгол язгууртны булш

Эртний хүмүүс аливаа агуй хонгилыг оромж сууц, шүтлэгийн газар болон оршуулгын зориулалтаар ашигласаар ирсэн билээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэрээс агуй, хадны оршуулга багагүй илрэн олдож, археологийн малтлага судалгааны нэгэн өвөрмөц төрөл болон хөгжиж байна. ..

Маршал Х.Чойбалсангийн бунхнаас гарсан эд зүйлс

МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАН 1895 онд хуучнаар Халхын Сэцэн хан аймгийн Чин ачит вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт төрж, бага залуу наснаас Монголын тусгаар тогтнол бие даасан байдлын төлөө тэмцэж, ардын хувьсгалын партизан цэргээс улсын өрлөг жанжин, маршал, ..

ХХ зууны Монгол Төрийн тамга

Монголчуудын тусгаар тогтнолын төлөөх Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялж, 1911 онд Олнаа өргөгдсөн Монгол Улс байгуулагдсанаар Манж Чин улсын үед хэрэглэж байсан тамга тэмдэг, сүлд далбааг өөрчилж үндэсний зан заншил, шүтлэг бишрэлийн зүйлсийг тусгасан төрийн бэлгэдлийн зүйлс, тамга

Монгол Төрийн тамга тэмдэг

Тамга нь тухайн улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын илэрхийлэл, хууль цаазны батламж, төр ёсны бэлгэ тэмдэг төдийгүй өөртөө өнгөрсөн эрин үеийн түүхийг нэвт агуулж, түүх судлалын ихээхэн үнэ цэнэтэй сурвалж хэрэглэгдэхүүн болдог билээ. Монголчууд Хүннүгийн үеэс эхлэн төрийн ..

Төрийн хүндэтгэлийн бэлэг дурсгалын зүйлс

Дэлхийн нийтэд өрнөсөн өөрчлөлт шинэчлэлийн нөлөөгөөр 1990 онд Монгол оронд ардчилсан хувьсгал гарч гадаад бодлогын хүрээ зөвхөн социалист системийн дотор хязгаардлагдмал байсан манай орон дэлхийн хамтын нийгэмлэгийн орнууд, бүс нутгийн улс орнуудтай бүхий л салбарт идэвхтэй хамтын ..