“ТМ“ эмхэтгэлийн тойм 370 мэдээ

“Төрийн мэдээлэл“ эмхэтгэлийн тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 34 дугаарын тойм

2020-09-14

Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 33 дугаарын тойм

2020-09-07

Эмхэтгэлийн шинэ дугаарт Конвенц соёрхон батлах тухай хууль болон “Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай” Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын хамт бүрэн эхээр нийтэллээ. Цахим харилцааг ашиглах нь худалдааг хөнгөвчлөх, оролцогч талуудын шууд болон шууд бус зардлыг багасгах, хил ..

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 32 дугаарын тойм

2020-09-02

Энэ удаагийн дугаарт Гэрээ соёрхон батлах тухай, Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг, Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн ..

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 31 дугаарын тойм

2020-08-21

Энэ удаагийн шинэ дугаарт Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийн хамт нийтэлсэн. Уг хэлэлцээрт “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн ..

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 30 дугаарын тойм

2020-08-20

Эмхэтгэлийн шинэ дугаарт Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийн хамт бүрэн эхээр нь нийтэллээ. Төслийн хүрээнд “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх“ төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр ..

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 29 дугаарын тойм

2020-08-11

Эмхэтгэлийн шинэ дугаарт Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийтэллээ. 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх уг хуулиар архив, албан хэрэг хөтлөлт нь арга зүй, зохион байгуулалтын хувьд нэгдмэл байх, архивын ашиглалт хуулийн хүрээнд нээлттэй, ..

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 28 дугаарын тойм

2020-07-29

Эмхэтгэлийн шинэ дугаарт Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль болон Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Тогтвортой амьжиргаа-3” төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг бүрэн эхээр нийтэлсэн. Засгийн газраас хөгжлийн төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхэд туслах, чадавхыг ..

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 27 дугаарын тойм

2020-07-21

Эмхэтгэлийн шинэ дугаарт Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хууль болон Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт 2019-2020 оны зээлийн төлөвлөгөөг бүрэн эхээр нийтэлсэн. Түүнчлэн ..

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 26 дугаарын тойм

2020-07-10

Эмхэтгэлийн шинэ дугаарт Оюуны өмчийн тухай хууль нийтлэгдлээ. Уг хуулиар оюуны өмчийн эрхээр хамгаалагдах бүтээл, оюуны өмчийг хамгаалах зарчим, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тогтоох, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжихтэй холбогдсон нийтлэг харилцааг ..

Төрийн мэдээлэл эмхэтгэлийн № 25/1127/

2020-07-07

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 25 дугаарын тойм

2020-07-06

Эмхэтгэлийн шинэ дугаарт ““Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ. Тогтоолын хавсралтад Монгол Улс 2050 он хүртэл хугацаанд хэрэгжүүлэх урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилт, хүрэх үр дүн, зорилтын хүрээнд ..

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 24 дугаарын тойм

2020-06-23

Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт Санхүүжилтийн болон зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус нийтэлсэн. Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах ..

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 23 дугаарын тойм

2020-06-22

Энэ удаагийн эмхэтгэлд Санхүүжилтийн болон зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай болон Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нийтэлсэн.Уг хууль батлагдсанаар шинэ коронавируст (КОВИД-19) халдвартай тэмцэхэд зориулан эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа ..

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 22 дугаарын тойм

2020-06-16

Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нийтэлсэн. Шинэчлэн баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хууль нь 7 бүлэг 51 зүйлтэй бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой харилцааг шинээр болон өөрчлөн найруулсан. Тухайлбал, Улсын Их ..

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 21 дугаарын тойм

2020-06-03

Эмхэтгэлийн шинэ дугаарт Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд нийтлэгдсэн. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний ..

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 20 дугаарын тойм

2020-06-02

Эмхэтгэлийн шинэ дугаарт Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулга нийтлэгдсэн. 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх 6 бүлэг 43 зүйлтэй уг хуульд шинээр хэд хэдэн зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, Төрийн аудитад хууль дээдлэх, хараат бус, бие даасан байх, ..

"Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 19 дугаарын тойм

2020-05-25

Эмхэтгэлийн шинэ дугаарт Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нийтлэгдсэн. Уг хуулиар дараах зарчмын шинжтэй асуудлуудыг тусгажээ. Тухайлбал, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд ..

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 18 дахь дугаарын тойм

2020-05-19

Эмхэтгэлийн шинэ дугаарт Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлсэн. Мөн Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай, Хуулийн төсөл буцаах тухай, ..