Албан мэдээ 811 мэдээ

Ж.Ганбаатар: Жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлнө

2017-02-03

Улсын Их Хурлын чуулганы пүрэв гарагийн (2017.02.02) хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий 8 гишүүний өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж ..

“Үндсэн хуульт ёсны хөгжил ба үндэсний зөвшилцөл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

2017-01-25

Улсын Их Хурлын Тамгын газар Монгол Улсын Шинжлэх ухааны академитай хамтран “Үндсэн хуульт ёсны хөгжил ба үндэсний зөвшилцөл” сэдвийн дор эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2017.01.25/ Төрийн ордон дахь “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулав.Хурлыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн шинжлэх ухааны ..

Ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах талаар мэдээлэл сонслоо

2017-01-24

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.24/ хуралдаан 09 цаг 30 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар “Ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан саналын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Хөдөлмөр, ..

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Ө.Энхтөр тангараг өргөлөө

2017-01-24

Монгол Улсын Их Хурлаас энэ оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнээр Өлзийбатын Энхтөрийг томилсон ..

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг дэмжлээ

2017-01-24

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2017.01.24/ хуралдаан 15 цаг 12 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Тус Байнгын хорооны дарга Н.Энхболд гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийн хувьцааг худалдаж авсан асуудлыг шалгасан ажлын хэсэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

2017-01-24

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо ОХУ-ын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох, ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг “Монголын зэс ..

“Шинжлэх ухаан ба хөгжлийн гарц: Асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг болов

2017-01-24

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Шинжлэх ухаан ба хөгжлийн гарц: Асуудал, шийдэл” сэдэвт Шинжлэх ухааны салбарын хөгжлийн асуудлаар санал солилцох хэлэлцүүлгийг өнөөдөр /2017.01.24/ Шинжлэх Ухаан Технологийн Сангийн төв байранд зохион байгууллаа ..

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Чехийн Элчин сайдыг хүлээн авч уулзав

2017-01-24

УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Ганбаатар өнөөдөр /2017.01.23/ Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивана Гроловаг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Элчин сайд хатагтай Ивана Гроловаг хүрэлцэн ирсэнд ..

Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай үргэлжилж байна

2017-01-08

2016 оны 11-р сараас 2017 оны 1-р сар хүртэл явагдаж буй Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн нэрэмжит Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолт Төрийн ордноо хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.Тэмцээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, АИХ-ын депутат

Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний IV өрөг үргэлжилж байна

2017-01-07

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолт Төрийн ордноо үргэлжилж байна.Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулж буй тэмцээн Олон улсын шатрын холбоо /ФИДЕ/ болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу

“ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанд УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ

2016-12-01

УИХ-ын эрхэм гишүүдийн энэ өдрийн амар амгаланг айлтгая.Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 1 бол ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр билээ. Тиймээс эрхэм төрийн түшээд та бүхний анхаарлыг энэ асуудалд хандуулъя гэж бодлоо.Монгол Улсад энэ өдрийг ДОХ-той тэмцэх асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, ..

Байнгын хорооны гишүүд Гадаад харилцааны яамны үйл ажиллагаатай танилцав

2016-11-23

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, тус Байнгын хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Т.Аюурсайхан, Н.Оюундарь, Л.Оюун-Эрдэнэ, А.Ундраа, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар 11 дүгээр сарын 23-ны өдөр Гадаад харилцааны яаманд ажиллав.Байнгын ..

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг боллоо

2016-10-12

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр /2016.10.12/ “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, цаашдын зорилт” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордноо зохион байгууллаа.УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын ..

Улсын Их Хурлын дарга мэдэгдэл гаргалаа

2016-10-12

МЭДЭГДЭЛСүүлийн үед Ардчилсан Намын зарим гишүүд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээ ашиглан “Улсын Их Хурлын дарга М.Энхболд ах дүү, амраг садангийн 20 хүнээ төрийн өндөр албан тушаалд томилсон” гэх ор үндэслэлгүй мэдээлэл тарааж байна.УИХ-ын дарга нь холбогдох хууль тогтоомжид ..

УИХ-ын дарга М.Энхболд Төв аймгийн иргэдтэй уулзалт хийлээ

2016-10-12

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.10.11/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл болон ..

Хоёр улсын парламент дахь бүлгүүдийн харилцааг идэвхжүүлэх талаар санал солилцов

2016-09-26

Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Г.Мөнхцэцэг, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Ц.Цогзолмаа нар энэ сарын 18-22-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын парламентын гишүүн Ким Ён Жүгийн урилгаар тус улсад айлчлал хийсэн юм. Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Жон Сэ ..

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тусгай сургалттай сургууль, цэцэрлэгт ажиллав

2016-09-12

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж ..

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

2016-09-10

Улсын Их Хурлаас баталсан хуулийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 21 дэх удаагаа тэмдэглэж байна. Энэ өдрийг /2016.09.10/ тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав, Монгол ..